Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Сибириэс 42 мянган жилийн настай унага олджээ

Сибирийн нутгаас 42 мянган жилийн настай, мөстөж хөлдсөн унага олджээ. Тус олдвор хамгийн эртний цус хадгалагдсанаараа түүхэнд бүртгэгдсэн байна. Якутын Маммот музейн захирал Семён Григорьев “Энэ нь шингэн цус агуулсан, Мөстлөгийн үеийн хоёр дахь амьтнаар тодроод байгаа юм” хэмээн хэлжээ.

Григорьев болон түүний хамтран ажиллагсад 2018 онд 32200 настай, мөн адил хөлдсөн арслан зааны биеэс шингэн цус илрүүлж байсан аж. Түүнчлэн тэд одоогоор хөлдсөн арслан заан болон бусад мөстлөгийн үеийн амьтдыг олшруулан, дуураймлыг нь хийж буй юм байна.

“Лена” хэмээн нэрлээд буй дээрх унагыг мөн олшруулахаар зэхэж байгаа аж. “Лена” унага нь өнгөрсөн жил олдсон ба шавранд шигдэн амиа алдахдаа 98 см өндөртэй, хоёрхон сарын настай байжээ.

Мөстлөгийн үеийн амьтныг амь оруулах зорилготой судлаач шинжээчдэд энэ цус нь тус болохгүй нь. Учир нь улаан эсэд бөөм байдаггүй учир ДНХ хадгалагддаггүй. Хэрвээ тэд  арслан зааны ДНХ-г сэргээж чадвал энгийн зааны генетикийн удамшлыг нь арилгасан эсэд тус ДНХ-г нэвтрүүлж, эмэгчин заанд тухайн үрийг суулгаснаар эртний зааныг дахин амилуулна гэсэн итгэл найдвар тээж байгаа аж.

Эх сурвалж: Live Science

Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж