К-поп оддын чатны бас нэг харилцан яриа ил болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

К-поп оддын чатны бас нэг харилцан яриа ил болжээ

К-поп оддын чатны бас нэг харилцан яриа ил болжээ

Олон нийтийн дунд “Big Bang” хамтлагийн гишүүн Сынригийн хууль бусаар охидын биеийг үнэлүүлсэн, хар тамхи худалдсан, мөн мессенжерээр олны танил хүмүүстэй групп чат үүсгэн хүчирхийлсэн болон бэлгийн харилцаанд орсон охидынхоо тухай бичилцэж, видео бичлэг явуулдаг байсан  мэдээ шуугиан тарьсан цаг саяхан билээ. Тухайн групп чатад байсан хүмүүс нэг нэгээрээ илэрч байгаа ба одоогоор Чон Жүн Ён,Чой Жон Хүн, Рой Ким, Эдди Ким нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Цагдаагийнхан групп чатаас өөр нэгэн яриа илрүүлсэн ба Чой Жон Хүн болон чатны гишүүн Ким нар хоорондоо групп чатны таван гишүүн нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн талаар бичсэн байна. Үүнээс өмнө нэгэн эмэгтэй таван гишүүнд хүчирхийлүүлсэн талаар цагдаад гомдол гаргаж байв. Тэр эмэгтэй тухайн шөнө ухаанаа алдаж, буудалд сэрэхдээ нүцгэн байсан ба тэднээс ямар нэгэн нууц камер байгаа эсэхийг асуухад үгүйсгэжээ.

Өөрийгөө нууц камерын хохирогч байж болзошгүй хэмээн тэрбээр өмгөөлөгчид хандсаны дараа түүнийг хүчирхийлүүлснийг батлах зургаан ширхэг зураг болон нэг аудио файл илрүүлсэн байна.

Групп чатны харилцан яриа:

Чон Жүн Ён: -Өчигдөр Жон Хүн-тэй хамт *** хийсэн

Ким: -Инээдтэй юм бэ

Чон Жүн Ён: -(аудио файл) тэр эмэгтэй ийм дуу гаргаад миний инээд хүрээд байсан. Тэр олны танил одтой бэлгийн харилцаанд орохыг хүсч байсан. Чамд видео нь байгаа юу? Чой Жон Хүн хадгалахаас нь өмнө хурдан устга хха

Чой Жон Хүн: -Хха

Ким: -Сэрэхээс нь өмнө хийх хэрэгтэй байсан юм… гэх мэтчилэн олон хохирогч байж болзошгүй ба чатнаас илэрсэн зургуудаас нүүр царайг нь таних боломжгүй байгаа аж.

Эх сурвалж: Koreaboo

Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж