Ипотекийн санхүүжилт 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо өснө

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Ипотекийн санхүүжилт 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо өснө

Ипотекийн санхүүжилт 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо өснө

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон.

Цаашид он дуустал гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарчээ.

Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж