Өнөөдөр бүтэн ягаан сар мандана

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр бүтэн ягаан сар мандана

Өнөөдөр бүтэн ягаан сар мандана

Дөрөвдүгээр сарын 19-ний баасан гаригийн шөнө (орон нутгийн цагаар оройн 7.12 цагт) тэнгэрт ягаан сар мандах юм байна. АНУ-ын зүүн эргийн ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү ягаан сар нь энэ оройн 08.00-аас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл мандах талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн ажиглалтын төвөөс мэдээлжээ.

Сар энэ үеэр Охины ордод байрлана. Ягаан сар гарч дуусахаас хэдхэн цагийн өмнө нар мандах бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны үүрээр тэнгэрт бүтэн сар, нар зэрэгцэн үзэгдэх нь. Жил бүрийн дөрөвдүгээр сард тохиодог, шинийн 15 (дорнын зурхайгаар)-ны бүтэн сар ягаан туяа татуулан манддагаараа алдартай аж.

Ягаан сар гэдэг нэршлээс гадна Америкийн сансар, одон орон судлалын "НАСА" агентлаг уг сарыг "цэцгэн сар" хэмээн нэрийджээ. Энэхүү сарны өнгө тариалангийн талбайн ягаан цэцэгс шиг цоохортон харагддаг учир ийнхүү нэрийддэг байна.

Дөрөвдүгээр сард сарны хиртэлт тохиохгүй нь. Харин ирэх долдугаар сарын 16, 17-ны өдөр тохиох сарны хиртэлт нь Хойд Америкаас харагдахгүй аж. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс мэдээлснээр, энэхүү сарны хиртэлт нь Өмнөд Америк, Европ, Африк, Ази, Австралийн тэнгэрт харагдах юм байна.

“The Express”-т мэдээлснээр, сар бүрийн бүтэн сар өөр өөрийн нэршилтэй байдаг аж. Үүнд:

Дөрөвдүгээр сар: Ягаан сар

Тавдугаар сар: Цэцгэн сар

Зургадугаар сар: Гүзээлзгэнэ сар

Есдүгээр сар: Эрдэнэ шиш сар

Аравдугаар сар: Анчны сар

Арваннэгдүгээр сар: Баавгай сар

Арванхоёрдугаар сар: Хүйтэн сар

Нэгдүгээр сар: Чонон сар

Хоёрдугаар сар: Цасан сар

Гуравдугаар сар: Өтөн сар гэх мэт.

Эх сурвалж: The Space, The Express

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж