“Амазон” компани Хятад дах зах зээлээ хумина

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

“Амазон” компани Хятад дах зах зээлээ хумина

“Амазон” компани Хятад дах зах зээлээ хумина

“Амазон” компани ирэх саруудад Хятад дахь зах зээлээ хаахаар болсон нь тус компанийн хэрэглэгчид дахин Хятадаас худалдаа хийхгүй гэсэн үг юм.

“Амазон” нь 15 жилийн өмнө Хятадын зах зээл рүү нэвтрэн онлайнаар худалдаа хийх эрх эзэмшсэн ч тухайн улсад энэ салбарт маш бага орон зайг эзэлсэн юм. Хятадын онлайн худалдааны жилийн эргэлт их наяд ам.доллар байдаг ба “Алибаба” тус зах зээлд ноёрхдог. Харин “Амазон”-ы хувьд ердөө дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний борлуулалт хийдэг байна.

”Амазон” нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас барааны нэр төрөл дутмаг учир ийнхүү Хятадын зах зээлээс шахагдах үндэс болж байна” гэж Хятадын зах зээл мудлалын аналист Бен Кавендер үзжээ.

Тус компани ирэх долдугаар сарын 17-ноос Хятадын онлайн худалдааны сайтаа хаана. Гэсэн ч тус улсад явуулдаг бусад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна. Жишээ нь “Kindle e-readers” хэмээх үүлэн тооцооллын үйлчилгээ болон контентуудаа худалдсаар байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж