Эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрцгий хэрэг энэ сарын 17-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалсан байна. Сэжигтэн О нь эхнэрээ нэг удаа хутгалсны дараа хэргийн газрыг орхин зугтаажээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилсан байна. Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хэрэг гарах үед уур бухимдлаа барьж дийлээгүй тухайгаа мэдүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирэхэд хохирогч 36 настай Э нь нас барсан байжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ