Жэсон Момоа сахлаа хусч, бүсгүйчүүдийн сэтгэлийг гонсойлгов

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Жэсон Момоа сахлаа хусч, бүсгүйчүүдийн сэтгэлийг гонсойлгов

Жэсон Момоа сахлаа хусч, бүсгүйчүүдийн сэтгэлийг гонсойлгов

“Aquaman”, “Хаадын тоглоом” киноны од, холливуудын сайхан залуусын нэг Жэсон Момоа өөрийнх нь гол имиж болох долоон жилийн турш ургуулсан сахлаа хусчээ. Тэрбээр сахлаа хусч буй бичлэгээ “Youtube” сувагт байршуулан, эх дэлхийгээ хог хаягдлаас ангижруулахыг уриалсан байна. Түүний энэ үйлдэлд шүтэн бишрэгч эмэгтэйчүүд ихэд сэтгэл дундуур байгаа гэнэ шүү.

Цахим сүлжээнд Жэсон Момоа сахлаа хуссан нь “Хаадын тоглоом” цуврал дуусч байгаатай холбон тайлбарлаж байгаа ч үнэн хэрэг дээрээ энэ нь өөрийнх нь шинээр гаргаж буй хөнгөн цагаан лаазтай цэвэр усны сурталчилгаа юм байна.

“Баяртай Кал Дрого” гэсэн тайлбартай бичлэг дээр тэрбээр хуванцар савны хор уршгийг ухуулан, хог хаягдлын ихэнхийг хуванцар сав баглаа боодол эзэлдэг, тэдгээр олон мянган жилийн турш устаж үгүй болохгүй дэлхий ертөнцийг бохирдуулсаар байгааг анхааруулж, үүний оронд хөнгөн цагаан савыг ашиглахыг уриалжээ.

“Акуамэн нь өөрийнхөө хүүхдүүдийн ирээдүйн төлөө, та бүгдийн хүүхдүүдийн төлөө, эх дэлхийнхээ төлөө өөрийн чадах чинээгээрээ хичээж байна. Байгаль дэлхийгээ цэвэрлэцгээе. Далай тэнгисээ хуванцар хог хаягдлаас ангижруулъя. Хөнгөн цагаан бол 100 хувь дахин боловсруулагддаг материал. Хуванцар савтай уснаас татгалзаж, лаазтай ус хэрэглэцгээе”гэж хэлээд өөрийн гаргасан лаазтай усаа задлан уусан байна.

Эх усрвалж:FOXNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж