Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ | News.MN

Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ

Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ

Малчны гэрт эмч нар жирэмсэн эхэд хагалгааг амжилттай хийжээ

Завхан аймгийн Тэлмэн сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт  эмч нар жирэмсэн эмэгтэйд хийсвэр хагалгаа буюу  кесерово энэ сарын 11-нд шөнийн 01.00 цагт  амжилттай хийжээ. Хагалгаанд орсон эмэгтэй нь 26 настай,  жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт  хам шинж оноштой, биеийн байдал нь маш хүнд байсан аж.

Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай хагалгаа хийснээр эх, хүүхдийн амь насыг аварч чаджээ.

Хагалгааны дараах эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр  хоногийн дотор эхийн биеийн байдал тогтворжжээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна.

Хагалгааг  амжилттай хийсэн баг бүрэлдэхүүнийг алдаршуулъя.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 
эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр,

-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 

-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
-Хагалгааны сувилагч Ч.Оюун 
-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
-Жолооч Д.Баатарбилэг

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-19 202.9.45.86

Unheer mundag yumaa

Avatar

Сарааа 2019-04-19 104.182.104.110

Манай эмч нар МУНДАГ ШУУ баян байсан бол цалингийн нь 10 дахин нэмж огохсон, цалин нь уйлмаар бага гунигтай.

Avatar

Зочин 2019-04-19 202.21.109.140

Baharhmaar, mergejliin chadvaraa haruuljee. Ehchuud mini hyanaltaa sain hiilgej baigaarai daa

Avatar

эмч 2019-04-19 103.26.194.175

Баяр хүргэе сайхан байна. Манай эмч нар чадна аа.

Avatar

Н.Сүхбат 2019-04-19 202.179.24.34

МУНДАГ. Баяр хүргэе,

Avatar

Tuya 2019-04-19 195.46.106.46

BAYAR HURGIE MUNDAG EMCH SUVILAGCH NARTAA AJLIIN AMJILT HUSIE. EH, HUU 2-t ERUUL ENHIIG HUSEN ERUUE.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж