Сумо, якуза ба бусад нь

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Сумо, якуза ба бусад нь

Стив Херман, Токио, “Америкийн дуу хоолой”, 18.07.2010

Японы хувьд ариун гэж тооцогдох спортын Нагоя хотод өрнөж байгаа үйл явдлыг харах нь сумогийн хөгжөөн дэмжигчдэд хэцүүхэн болж байна. Олон тооны бөхчүүд нууц бооцоот тоглоомд татагдсанаа хүлээн зөвшөөрч, тэдний зарим нь нууц гэмт хэргийн бүлгийн бооцоо тавигчдын үйлчилгээг авсан томоохон дуулианд  сумо холбогдлоо. Үүнээс болоод NHK суваг тэмцээний шууд нэвтрүүлгийг болиод шөнө дундаас хойш барилдааны тоймыг дамжуулдаг болов. Нэлээд зүтгэл гаргаж байж олж авсан тасалбаруудаа олон тооны үзэгчид буцаалаа.
Энэ цагаар дуулиан үргэлжилсээр байна. Зарим гол бөхчүүд мөрдөн байцаалтад  татагдан аварга байсан нэг нь баривчлагджээ. Сумогийн холбооны дарга албан тушаалаасаа зайлуулагдан түүний оронд прокурор байсан хүн үүргийг нь гүйцэтгэж байна.
Цагдаагийнхан ба Сумогийн холбоо нь бөхчүүд Японы зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг якузатай холбоотой байсан уу гэх асуудал хариу өгөхгүй байна. Харин якузагийн  асуудлын шинжээч ба  «Tokyo Vice»  номын зохиогч, Америкийн мэргэжилтэн Жейк Адельстайн “Америкийн дуу хоолой” станцад ярилцлага өгөхдөө сумочид гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэдэг нь хэнд ч нууц биш гэжээ.
“Сумогийн олон дэвжээ якузагийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Бөхчүүдэд хоршоолсон ивээн тэтгэгчид байхгүй. Якузагийн толгойлогч нарт сумочидтай холбоотой байх нь нэг ёсны гангарал гэж тооцогддог. Тэд бөхчүүдийг ресторанд оруулж, ойр зуурын зардлын мөнгийг нь өгдөг бөгөөд хариуд нь хүмүүсийн өмнө хүчтэнтэй цуг харагдах боломжийг тэднээс авдаг. Хүсээгүй ч гэсэн тийм зүйл анзаарагдахгүй өнгөрнө гэж үгүй” хэмээн тэр хэллээ.
Нагоя хотын цагдаагийнхан одоо «Кодо-кай» бүлгийнхнийг мөрдөн мөшгөж байна. Хамгийн харгист тооцогдох энэ бүлэгт солонгос уугуулууд их байдаг. Энэ бүлэглэл нь якузагийн хамгийн нөлөө бүхий байгууллага болох «Ямагучи-гуми» синдикатын нэг хэсэг нь юм.
«Кодо-кай» өнгөрсөн жилийн тэмцээний үеэр Нагоягийн сумогийн ордны хамгийн сайн суудлуудыг эзлэн үндэсний телевизээр нэвтрүүлэг явж байхад шорон байгаа гишүүддээ байр хүргэн гар өргөн мэндэлж байгаад цагдаа нарын уурыг хүргэжээ. Токиогийн нэг сонины гэмт хэргийн сурвалжлагчаар ажиллаж байсан Адельстайны яриагаар гэмт хэрэгтнүүд нь якуза нар олон нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлаас хол байна гэсэн Японы нийгмийн зарлагдаагүй зарчмыг зөрчсөн байгаа нь тэр гэнэ.
“Цагдаа нарын хувьд тэр нь алгадуулаад авсантай адил болсон юм. Үүнээс гадна «Кодо-кай» бүлгийн гишүүдийн зүгээс цагдааг сүрдүүлэх гэсэн тохиолдол гарчээ. Сумо ба гэмт хэргийн бүлгийнхний холбоо олонд танигдаад ирсэн яг энэ үеэр л цагдаагийнхан тэднийг дараад авах хэрэгтэй гэж шийдсэн гэж бодож байна” хэмээн шинжээч үзэж байна.
Сумочдын нэр хүндийг нэр цуутай бөхчүүдийн оролцсон хэрэг явдал улам унагаж байна. Тэд шөнийн зоогийн газруудад согтуугаар зодоон хийж, хар тамхи хэрэглэж, мөнгө хөрөнгө  шаардан сүрдүүлж, шинэ бөхчүүдээ дээрлэхдэг болж таарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж