Ээжүүдийн хөдөлмөрийг үнэлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Ээжүүдийн хөдөлмөрийг үнэлэхгүй байна

Ээжүүдийн хөдөлмөрийг үнэлэхгүй байна

“Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхтуяа болон адарт эхийн одонтой ээжүүд өнөөдөр /2019.04.19/ мэдээлэл хийлээ.

 Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхтуяа “Алдарт эхийн одонтой ээж нарт мөнгөн тэтгэмж олгох тухай асуудал Өргөдлийн байнгын хороогоор яригдсан. Энэ үед ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын хийсэн мэдэгдлийг төрийн зүгээс барьж байгаа бодлого гэж үзэж байна. Алдарт эхийн одонтой ээжүүдэд мөнгөн тусламж үзүүлж байгаа нь төсөвт хүндрэл үзүүлж байгаа, насаар нь олгож байгаа нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүнд алдарт эхийн одонтой ээжүүд харамсаж байна. Олон хүүхэд төрүүлсэн ижий нарыг алдаршуулах зорилгоор Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1957 оноос эхлэн “Алдарт эхийн одон”-г олгож эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007 онд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт орж, “Алдарт эхийн одон”-той ээж нарт мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн байдаг. Төсөвт хүндрэл учруулж байгаа олон зүйл бий. Гэтэл хүн ам, удмын санд олгож байгаа 100 мянга, 200 мянган төгрөг төсөвт хүндрүүлж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ээжүүдийн хөдөлмөр, зовлон жаргалыг яагаад үнэлэхгүй, дэмжихгүй байна вэ. Ижий нар залуудаа өөрсдийн хүүхдийг өсгөж, хүмүүжүүлээд дараа нь ач, зээ нараа харж, хүмүүжүүлж цалингүй ажил хийж байна. Хүрэлцээгүйгээс цэцэрлэг, сургуульдаа явж чадаагүй хүүхдүүдийг өвөө, эмээ нар л харж, хүмүүжүүлж байгаа. Монголд олон хүүхэд төрүүлж, өсгөхөд ээж нар зүгээр суугаагүй, насан туршдаа хөдөлмөрлөсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж