Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Улаанбаатар хотод өнөөдөр 13.20 цагийн орчимд хүчтэй шороон шуурга дэгдэж, газар тэнгэр нийлэх нь холгүй боллоо.

Мөн Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин харагдахгүй болсон тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, шаардлагатай тохиолдолд шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Цаг уур орчны шинжилгээний газраас хоёр хоногийн өмнөөс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулсан. Өнөөдөр дахин гаргаад байгаа уг сэрэмжлүүлэгт Төв ,Булган, Хэнтийн нутаг ,Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг  анхааруулж байна. Маргаашнаас шороон шуурга зогсох аж.

Улаанбаатар хотын төв хэсэгт ийм байна.

Б.СҮРЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
22
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж