ОХУ-ын Тольятти хотод Ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Кес-Баскет” тэмцээний супер финалын тоглолтууд дөрөвдүгээр сарын 6-13-ны өдрүүдэд боллоо.
Хойд хөршийн бүс бүсээс шалгарсан шилдэг багуудаас гадна Монгол улсын “Ирээдүй” цогцолбор сургуулийн Д.Лхагваа багштай хөвгүүдийн “Ирээдүйн шонхор”, 40-р сургуулийн Рэнчиндорж багштай охидын “Ирвэс 40” багууд оролцлоо. Мөн Монголын шүүгчдийн спортын холбооны улсын шүүгч Н.Энхтуул тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан байна.
“Кес-Баскет 2019” тэмцээний супер финалын ахлах насны ангилалд өрсөлдсөн хөвгүүдийн “Ирээдүйн шонхор” баг шагналт тавдугаар байрт орсон бол охидын “Ирвэс 40” баг 17-р байр эзлэв. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор М.Тэмүүлэн, гурван онооны шидэлтийн тэмцээнд Н.Минжирмаа хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Холбоотой мэдээ