Иргэний зориг ногоон намаас /ИЗНН/ өнөөдөр /2019.04.19/ мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
ХЭРГИЙН МАШ ОЛОН НОТЛОХ БАРИМТ БАЙДАГ ГЭХ БОЛОВЧ 20 ГАРУЙ МИНУТЫН БИЧЛЭГИЙГ ҮЗҮҮЛСНЭЭР АСУУДЛЫН НЭГ ТАЛД ГАРЧ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий аллага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч С.Зориг агсны хэлсэнчлэн “Монгол хүний саруул ухаан”-д итгэсэн олны итгэл мөхөхөд хүрч байна. С.Зориг агсныг үзэл санааг тээгч нам гэж 2000 онд тунхаглан байгуулагдаж байсан намын хувьд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй тэвчээртэй хандаж ирсэн. Ямар нэгэн байдлаар хөндлөнгөөр оролцохгүй байх зарчим баримталж өдийг хүрлээ.
Харамсалтай нь, сүүлийн үед нөхцөл байдал, хүнд ээдрээтэй байна. Тэр дундаа С.Зориг агсны хэрэг сонгуулийн өмнө хоёр голын намын хоорондын ултсөрийн ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад бид харамсч байна. Энэ хэрэг шийдэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ хэрэг нь өөрөө эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан гэдгийг нэг хэсэг нь ярьж байна.
Хэргийн маш олон нотлох баримт байдаг гэх боловч 20 гаруй минутын бичлэгийг үзүүлснээр асуудлын нэг талд гарч дүгнэлт хийх боломжгүй юм. Зөвхөн бичлэг биш нотлох баримтуудыг үзмээр байна. Үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй. Засгийн газраас хоёр ч удаа материалыг ил болгох шийдвэр гарсан. Тийм учраас бид бүхэн шүүхийн бүх шатны хуралдааны материал тэмдэглэл шийдвэрийг ил болгохыг шаардаж намынхаа мэдэгдлийг гаргаж байна.
Бид үнэнийг олохын тулд цаашдаа улстөрийн тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүйд хүрч байх шиг байна. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Учир нь, нотлох баримтуудыг устгаж захиалагчийг замхруулж магадгүй гэсэн хардлага төрөх болсон. Одоо хэнээс ч айхгүйгээр энэ асуудлыг ярилцах цаг болж” гэлээ.
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 71 МАТЕРИАЛААС 12 ХУУДАС АЛГА БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд байгаа. Тэр дотор хэргийн гол баримтууд бий. Баримтуудаас 12 хуудас алга болсон гэсэн яриа ч гарч эхэлсэн. Цаашдаа 71 хуудас бүхий материал алга болохгүй гэсэн баталгаа байхгүй учраас нэн яаралтай бүгдийг ил болгохыг шаардаад байгаа юм.
Гүйцэтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүлт явагдсан юм бол Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрыг хамтарсан ажлыг хэсэг гаргаад цаанаа захиалагчтай эсэхийг шалгах ёстой. Түүнээс биш Их Хурлын индэр дээрээс эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийг цагаатга сулла гэж ярьж байгаа нь учир дутагдалтай.
Бид хууль хяналтын байгууллагад итгэж өнгөрсөн хугацаанд хүлээсэн. Гэтэл хоёр том нам сонгууль болгоны өмнө С.Зориг агсны хэргийг сөхдөг явдлыг таслан зогсоохыг шаардаж байна" гэв.
ХЭЗЭЭ Ч ХЭРГИЙН ҮНЭН ИЛРЭХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭДГЭЭС МАШ ИХ САНАА ЗОВЖ БАЙНА
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг мэдээллийн төгсгөлд шаардах бичгийг уншиж танилцуулсан юм. “Уг хэрэгт хандаж байгаа МАНАН-ийн үйлдэл нь нэрт улстөрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалттай хөнөөсөн болохыг, тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна.
Энэ хэргийг зарим нам, хууль хяналтын байгууллагынхан өрсөлдөгчөө нухчин дарах, намнах хэрэгсэл болгон ашиглаж, хэргийн нотлох баримтуудыг устган хэргийн мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жил шалгасан хөдөлмөрийг үгүйсгэн хэзээ ч хэргийн үнэн илрэхгүй байх вий гэдгээс маш их санаа зовж байна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц гэдэг халхавчийн дор хэргийг тулган хүлээлгэх, хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хормоглон хэлмэгдүүлж, хилсээр ял үүрүүлэх нөхцөл бүрдүүлэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэх аюул нүүрлэжээ.
Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна. С.Зоригийн амь насанд халдсан асуудлаар байгуулагдсан Улсын Их хурлын түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандаж, олон нийтийг зөв мэдээллээр ханган хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ. Дээрх мэдэгдлийг өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд, Тагнуул болон цагдаагийн байгууллагын удирдлагуудад хүргүүлэх юм байна.
Э.БУРАМ
Зочин 2019-04-19 43.228.131.63
Тиймээ ингэж бодож, тодорхой бодит нотлох баримт үгүйлж байгаа хүмүүс олон бий шүү! Улс төржилгүй, хүчнүүд бие биенээ буруутгах з****г болгож ашиглалгүй цэвэр хулиа барьж үнэнийг тогтоох хэрэгтэй
Zochin 2019-04-19 24.46.102.95
Uls toriin allaga gedej ni ilerhii b.a
зочин 2019-04-19 66.181.161.73
чи зайл олон жил зориг агснаар хоол олж идлээ тонил чи
ЧД иргэн 2019-04-19 202.179.26.148
Энэ нөхөр байж байж тарвага шиг байдлыг харж, сая л нэг нүхнээсээ гарч дуугарч байх шиг…
б 2019-04-19 66.181.177.189
Энэ хэргээр улс төр хийхээ больмоор юмаа. Захиалагчийг олоход шаардлагатай гээд нууцалсан юм бол нууцаараа байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр Содномдаржаа нар алсан байж таарвал бүх материалыг нь ил болгож болохгүй ш дээ. шалгалт дууссаных нь дараа ил болгох боломжтой бол ил гаргана биз. Ер нь бол танай нам таалийгаачийн нэрээр улс төр хийж ямар дуусдаггүй юм. Өөр хийх юм байхгүй бол татан буулгавал таарна.
Зочин 2019-04-19 202.126.89.202
Захиалагч нь чи байхаа. Яасан их сандарч байхиын
zochin 2019-04-19 202.179.26.235
Nymdorjiig uter cholduul, ter Sodbileg bas uu be???, Nymkaaag omoorood , ta nar bugd ugsen niilj odoog churtel Bagabandiiig nuuj chaachailaad
unen zoviin uguusgechee bolz uz.
Зочин 2019-04-19 66.181.182.191
МАН аллагын захиалагч! Багабанди найз Ш.О агсаныг Эрдэнэтэд хаан суулгасан. Эрдэнэтэд 110 тэрбум 500 сая тегрегийн шахаа хvv Aнхбаяраараа хийлгэснээ Нямдорж сайд зевшеерсен. Ш.О агсан захиалж, Нямка сайд хамжиж Зоригийг алуулсан гэж хvv нь зарласан! Эрдэнэтээс болж Зоригийг алсан гэж алуурчид хэлсэн гэж Булган ярьсан нь хэвлэлд бий! Нямка ч нотолж захиалагч гэдгээ битгий хэл гэж алуурчдаас уйлагнан уучлалт гуйж, Шvvx, Еренхийлегчеес илvv эрх мэдэлтэй суллана гэж Нямка сайд амалсан!
Нямка 2019-04-19 66.181.182.191
Нямка сайд захиалагч нь одоо тvр хороонд орж хэргээ балланаа!
Зочин 2019-04-19 66.181.176.101
ТА НАР Ч БАС ЗОРИГ АСАНЫ НЭРЭЭР АМЬ ЗУУГСАД .
зочин 2019-04-19 202.21.108.74
Захиалагчийг илрүүлэх гүйцэтгэх ажиллагаа ид явагдаж байгаа юм биш үү. Гүцэтгэгч гэгч хүмүүсийг олоод шийтгэл ноогдуулаад ирэхээр Захиалагч нар нь сандарч байгааг нь мөрдөгчид баримтжуулаад байгаа юм биш үү. Удахгүй захиалагчид илрэх байхаа. Гүйцэтгэх ажиллагаанд бага зэргийн дарамтлах явдал байна шүү дээ. Зүгээр л цай кофегоор дайлж байгаад хэрэг илрүүлнэ гэж юу байхав дээ. 3 шатна шүүх алдаа гаргах магадлал тун бага даа. Л.Болд, Батзандан нар хэдэн бор юм аваад болоо шүү дээ.
Zochin 2019-04-19 175.223.39.75
Im nam baisim bol ter ued nb ingeed medehdel hihgvi dee
зочин 2019-04-19 66.181.161.73
энэ золбин зориг агсны нэрийг зарж хичнээн ч удаа гишүүн болов хэдэнч удаа сайд болов одоо дахиад зарж идэхээр гарч ирлээ чи одоо больчих монгол төр чам шиг паразитаар дутахгүй
Kkkk 2019-04-19 202.9.42.207
х****а
Зочин 2019-04-19 66.181.161.73
үнэн үнэн
Зочин 2019-04-19 103.212.118.239
Олон нийт хэргийн эзэн АН, Э мөөн гэсэн бат итгэлтэй нь нэгийг хэлнэ бус уу. Гэтэл өөр зүг рүү зохион байгуулалттайгаар түлхэж холбогдогчдыг яргалж байсан нь анхаарал татаж байна
Зочин 2019-04-19 66.181.182.191
МАН аллагын захиалагч! Багабанди найз Ш.О агсаныг Эрдэнэтэд хаан суулгасан. Эрдэнэтэд 110 тэрбум 500 сая тегрегийн шахаа хvv Aнхбаяраараа хийлгэснээ Нямдорж сайд зевшеерсен. Ш.О агсан захиалж, Нямка сайд хамжиж Зоригийг алуулсан гэж хvv нь зарласан! Эрдэнэтээс болж Зоригийг алсан гэж алуурчид хэлсэн гэж Булган ярьсан нь хэвлэлд бий! Нямка ч нотолж захиалагч гэдгээ битгий хэл гэж алуурчдаас уйлагнан уучлалт гуйж, Шvvx, Еренхийлегчеес илvv эрх мэдэлтэй суллана гэж Нямка сайд амалсан!
ЗОЧИН 2019-04-19 202.179.31.41
Нямдорж Содбиэг нараас хол байлгах хэрэгтэй Содномдаржаа Чимгээ нарын ар гэрийнхэн маш их мөнгөтэй хэвлэл мэдээлэлээр их гардаг хэн санхүүжүүлж байгааг тогтоох хэргтэй шүү
Луужин дорж 2019-04-19 194.99.104.98
👹 ЛУУЖИНГИЙН ЗҮҮ ЭЭБЭЭРҮҮ Л ЧИГЛЭЭД БАЙГААМДАА👹ХЭДЭН ТОРООЛУУДАА ЯАЗГАНАТАЛ АЖИЛУУЛАХ ТУСАМ ЗҮҮ ЧИЧРЭЭД ТҮҮНЛҮҮ УЛАМ БҮҮР ЗААГААД БАЙГАА
Нямка сайд 2019-04-19 66.181.182.191
МАН аллагын захиалагч! Багабанди найз Ш.О агсаныг Эрдэнэтэд хаан суулгасан. Эрдэнэтэд 110 тэрбум 500 сая тегрегийн шахаа хvv Aнхбаяраараа хийлгэснээ Нямдорж сайд зевшеерсен. Ш.О агсан захиалж, Нямка сайд хамжиж Зоригийг алуулсан гэж хvv нь зарласан! Эрдэнэтээс болж Зоригийг алсан гэж алуурчид хэлсэн гэж Булган ярьсан нь хэвлэлд бий! Нямка ч нотолж захиалагч гэдгээ битгий хэл гэж алуурчдаас уйлагнан уучлалт гуйж, Шvvx, Еренхийлегчеес илvv эрх мэдэлтэй суллана гэж Нямка сайд амалсан!