Японы Асо галт уул дахин оргилж эхэлжээ | News.MN

Японы Асо галт уул дахин оргилж эхэлжээ

Японы Асо галт уул дахин оргилж эхэлжээ

Японы Асо галт уул дахин оргилж эхэлжээ

Японы Кюшю арлын Кумамото мужийн баруун өмнөд хэсэгт оршдог Асо галт уул дахин оргилж эхэлсэн тухай тус улсын Цаг уурын газар мэдээлжээ. 1592 метр өндөр уг галт уул нь дэлхийн хамгийн том галт уулуудын нэг юм.

Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа оргилж буй галт уулын бүсэд ойртохгүй байхыг орон нутгийн эрх баригчид, гамшгаас урьдчилан сэргийлэх албаныхан иргэдэд анхааруулжээ.

Энэ удаад харьцангуй хүч багатай оргилж байгаа ч Асо ууланд хамгийн ойр байрлалтай Кумамотогийн нисэх буудлын үйл ажиллагааг саатуулж магадгүй гэж цаг уурын газар мэдээлсэн байна. Уг галт уул нь хамгийн сүүлд 2016 оны аравдугаар сард оргилсон бөгөөд тухайн үед галт уулын үнс нурам агаарт 10,000 метрийн өндөрт цацагдаж байжээ. Үүнээс зургаан сарын дараа тус мужид хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Эх сурвалж:ASAHISHINBUN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж