Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд болж байна. Лигийн тоглолт өндөрлөх дөхсөн үед үзэгчдэд урлаг, соёлын оддоор бүрдүүлсэн “Холимог одод”-ын тоглолтоор бэлэг барилаа. Олон жил тасалдаад байсан “Холимог одод”-ын тоглолт энэ жил сэргэж, дуучид, жүжигчид, бөхчүүдийн ур чадварыг шалгасан тоглолт Лхагва гаригт боллоо.
Үндэсний бөхийн аварга С.Мөнхбат бөхчүүдийн нүүр царай болж оддын багт багтсан бол “ТВ коктейл” хамтлагийн Э.Цолмонбаяр, жүжигчин Э.Ууганбаяр хошин шогийн уран бүтээлчдээ төлөөлжээ. Олны танил дуучдаас энэ удаагийн багт хип хопын төлөөлөл түлхүү орсон байна. Рэппэр Жи тэргүүтэй хип хопын төлөөлөл энэ удаа шаггүй сагсчид гэдгээ харуулаад авлаа. Тоглолтын төгсгөлд шилдгүүдийг тодруулахад Rapper Lil Thug-E 14 оноо авахдаа самбар, таслалтыг хоёр удаа гүйцэтгэж МVP болжээ. Оддын тоглолтыг үзэхээр одод ч үзэгчдийн суудалд тухалсан байв.
Сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн үеэр болсон “Холимог одод”-ын фото агшнаас хүргэе.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ