“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана | News.MN

“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин Г.Анхмаа энэ онд бие даасан уран бүтээлээ гаргахаар зорьж хөгжмийн ертөнцөд цоо шинэ дүр төрхтэйгөөр гарч ирж байна. Тэрбээр бие даасан цомгийнхоо анхны дуу болох "Би чиний хайртай бүсгүй" бүтээлийг одоогоос хоёр сарын өмнө олны хүртээл болгосон. Харин өчигдөрхөн "Никитон" хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуунтай хамтран "Тэнгэрийн шигтгээ" уран бүтээлээ хүргээд байна.

Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд хөгжмийг Б.Батчулуун зохиосон бол шүлгийг нь Х.Соёмбо, Т.Нансалмаа хамтран бичжээ. Сонирхуулахад, дуучин Б.Батчулуун анх удаа эмэгтэй уран бүтээлчтэй хамтран дуулсан уран бүтээл юм байна.

Дуучин Г.Анхмаагийн хувьд 2001 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн гэдэг. Тэрбээр 2005 онд "Гурван охин" хамтлагт орсноор нийт гурван тоглолт, 30 гаруй видео клип хийж, зургаан цомог гаргасан билээ. Мөн 2009 оноос эхлэн кино урлагт хөл тавьж, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээгээд амжсан  юм.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлээ 2019-04-19 202.9.43.217

Эрүү нь уртсаад эмээ болох шинжиндээ орж дээ

Avatar

Зочин 2019-04-19 202.9.43.217

ххб-ны орхоны мөнгөөр туйлж байгаа хүүхэн байна даа

Avatar

Зочин 2019-04-19 202.131.227.82

amjilt husye

Avatar

Aagi 2019-04-19 192.82.64.247

uneheer saikhan uran buteel boljee. Amjilt huseye.

Avatar

Зочин 2019-04-19 59.153.113.165

ХХБ-НЫ о.Орхонтой суучихсан гээд байгаа юм. унэн уу. тэгээд л монгоор цалгиад байгаа байх нь

Avatar

Зочин 2019-04-19 66.181.170.130

tiin sh dee tegeed l nohoroosoo salsan

Avatar

fgg 2019-04-19 150.129.140.177

uneen. orhon zahiraliin shine avgai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж