“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

“Гурван охин”-ы Г.Анхмаа бие даасан цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин Г.Анхмаа энэ онд бие даасан уран бүтээлээ гаргахаар зорьж хөгжмийн ертөнцөд цоо шинэ дүр төрхтэйгөөр гарч ирж байна. Тэрбээр бие даасан цомгийнхоо анхны дуу болох "Би чиний хайртай бүсгүй" бүтээлийг одоогоос хоёр сарын өмнө олны хүртээл болгосон. Харин өчигдөрхөн "Никитон" хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуунтай хамтран "Тэнгэрийн шигтгээ" уран бүтээлээ хүргээд байна.

Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд хөгжмийг Б.Батчулуун зохиосон бол шүлгийг нь Х.Соёмбо, Т.Нансалмаа хамтран бичжээ. Сонирхуулахад, дуучин Б.Батчулуун анх удаа эмэгтэй уран бүтээлчтэй хамтран дуулсан уран бүтээл юм байна.

Дуучин Г.Анхмаагийн хувьд 2001 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн гэдэг. Тэрбээр 2005 онд "Гурван охин" хамтлагт орсноор нийт гурван тоглолт, 30 гаруй видео клип хийж, зургаан цомог гаргасан билээ. Мөн 2009 оноос эхлэн кино урлагт хөл тавьж, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээгээд амжсан  юм.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж