Хан-Уул дүүргийн IV хороонд баригдаж буй зоорьтой, 16 давхар, хоёр блок барилгын В1 блокийн угсралтыг гүйцэтгэж байсан ажилтан өндрөөс унасан осол дөрөвдүгээр сарын 10-нд гарчээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг түр зогсоож, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг өгсөн байна.
Өндрөөс унасан ажилтан азаар амьд гарсан байна. Тус барилгыг “Талст ширээт” компанийн захиалгаар барьж байгаа бөгөөд В1 блокийг “Авай цахир” компани ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Холбоотой мэдээ