Хятадын компани 50 га газарт аж ахуй эрхлэх нь аюултай

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Хятадын компани 50 га газарт аж ахуй эрхлэх нь аюултай

Posted by News.mn on Thursday, April 18, 2019

НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун өнөөдөр /2019.04.19/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын компаниар 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэр гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээллийг өгч байна гэдгийг онцлов.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тэньжин фүүдс” компаниар нийслэлийн 50 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлыг оруулж ирсэн. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр “Улаанбаатар агро” гэх компанийг байгуулна гэх санал олж ирсэн. Энэ саналыг хүнсний болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гээд иргэдийн хурлын тэргүүлэгчид олонхоор дэмжээгүй, буцаасан. Өнөөдөр 50 га газар нь Монгол Улсад байгаа хүлэмжийн аж ахуйн бараг 90 хувьтай тэнцэх хэмжээний газар. Гэвч тухайн өдөр нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө албан бичгээр ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлэхдээ өөр компаниар дамжуулан БНХАУ-ын компани хүлэмжийн аж ахуй эрхлэхээр болсон байна. Ингэхдээ нийслэлийн өмчид Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан энэ ажлыг хийнэ гэсэн бичгийг ЗГХЭГ-т хүргүүлжээ. Тэгэхээр БНХАУ-ын компани 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нь ээ. Энэ бол байж болохгүй асуудал гэдгийг хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэд эсэргүүцэж байна. Янз бүрийн химийн хорт бодисоор хүнсний ногоогоо борддог асуудал ч байгаа юм билээ. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж