Хүүхдийн зохиолыг төрөөс хянадаг болох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зохиолыг төрөөс хянадаг болох ёстой гэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас зарласан. Энэ өдрийг угтан Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар болон Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвөөс хамтран Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Хоёр өдөр үргэлжлэх эл өдөрлөг нь энэ сарын 22-нд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд болох юм.

Энэ талаар өнөөдөр /2019.04.19/ дээрх байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж, “Дэлхийн номын өдөр”-өөр хүүхдийн зохиолд анхаарлаа хандуулахаар болсноо дуулгалаа.

Мөн дээрх арга хэмжээний үеэр зөвлөгөөн зохион байгуулна.  Энэ нь зохиолчид бүтээж буй номынхоо агуулга, үр нөлөөнд анхаарч орчин үеийн зохиол бичих арга зүйд суралцах, уран бүтээл нь илүү чанартай болох, үндэсний контент бий болох үндэс суурь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна.

МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуйгаас зохиолчид  хүүхдийн зохиолын утга агуулгад хэрхэн анхаарч буй талаар тодруулахад “Хүүхэд бол өөрөө их ариун тунгалаг цэвэр ертөнц юм. Тэднийг хордуулж бохирдуулж болохгүй. Одоо бол хэн дуртай нь үзэг барьж, ном бичиж хэвлүүлж байна. Зарим нь хүүхдийн зохиолоос хэтэрсэн зүйл бичиж хэвлэн нийтлүүлчхээд өөрийгөө хүүхдийн зохиолч гэж нэрлэдэг үзэгдэл байна. Энэ асуудлаар хүүхдэд зориулсан зохиолыг төрөөс хянадаг болох тухай саналыг өмнө нь би холбогдох байгууллагад нь хүргүүлж байсан ч одоогоор шийдвэр гараагүй байна. Хүүхдийн зохиолын агуулга, уран сайхан талаас нь анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн хүүхдийн зохиолчид анхаарах ёстой гэсэн үг биш. Эцэг, эхчүүд лангуун дээр өрсөн олон номоос зөв сонголт хийдэг байх нь чухал. Үүний тулд уншигч байх хэрэгтэй. Хүүхдэдээ хортой чихэр авч өгдөггүйн адилаар хор болох муу номыг авч өгөхгүй байх нь л чухал. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч бас анхаарах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж