Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ | News.MN

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ажээ. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэгийн мэдээлснээр “өнөөдрөөс эхлээд материал өгсөн дарааллаар зарим банкны харилцагчдын мөнгө буцаан орж байгаа. Гэхдээ энэ бол албан ёсны мэдээлэл биш. Төрийн сангаас тодруулах нь дээр болов уу” гэлээ.

Харин Төрийн сангийн мэргэжилтнээс тодруулахад "буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна. Тиймээс энэ сарын 20-ны өдөр Бямба гариг тул өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа” гэв.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-19 103.57.94.44

alert("XSS")

Avatar

kk 2019-04-19 103.57.94.44

Avatar

Зочин 2019-04-19 193.57.67.241

Yun goeiin. Hudaldaa hugjil hezee yum boloo?

Avatar

bbr 2019-04-19 66.181.187.33

Өчигдөр ороод ирсээн ХААН банк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж