УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.04.19/ Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай Засгийн газрын саналыг танилцуулав. Зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилдог. Ерөнхийлөгчийн зүгээс түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлсэн Харин УИХ-аас дэвшүүлэх гурван хүний нэрд 20 гаруй хүн өрсөлдөж тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг, Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн таван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.