Нотр Дам сүмийн гал богино холбооноос үүссэн байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Нотр Дам сүмийн гал богино холбооноос үүссэн байж магадгүй

Нотр Дам сүмийн гал богино холбооноос үүссэн байж магадгүй

Франц улсын нэрийн хуудас болсон дэлхийн шашин, урлагийн түүхэн газар болох 850 жилийн түүхт Нотр Дам сүмд даваа гаригийн /2019.04.15/ орой гал гарч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан билээ. галын шалтгааныг албан ёсоор тодруулаагүй байгаа ч сүмийн дээврийн засварын ажил хийх үеэр гал алдсан байж болзошгүй гэсэн таамаг байсан.

Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгалтын хүрээнд засварын ажлыг хийж хийж байсан 40 орчим хүнийг байцаагаад байгаа ба цахилгааны богино холбоо үүссэний улмаас гал гарсан байж болзошгүй гэсэн таамгийг лавшруулан шалгаж байгаа аж.  Мөн энэхүү гал нь хэн нэгний санаатай үйлдэл биш, анхаарал болгоомж алдсаны улмаас гарсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа гэнэ.

Сүмийн оройн засварын ажилд дөрвөн компани тендерт шалгарсан ба тухайн өдөр хоёр компани нь ажлаа гүйцэтгэж байсан аж. Нэг нь засварын ажлын бэлтгэлийг хангах, гадна хамгаалалтын шат тавцан угсрах, гагнуурын ажлыг хийдэг компани байсан бол нөгөөх нь эртний барилгын ур хийцийг сэргээн засварладаг компани байжээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж