Богд ууланд гарсан түймэрт 5 га талбай шатжээ | News.MN

Богд ууланд гарсан түймэрт 5 га талбай шатжээ

Богд ууланд гарсан түймэрт 5 га талбай шатжээ

Богд ууланд гарсан түймэрт 5 га талбай шатжээ

Нийслэлийн  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд ууланд өчигдөр /2019.04.18/ ой хээрийн түймэр гарсан талаар мэдээлсэн билээ. Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт /НОБГ/ 15.15 цагт ирж  гал  түймэр унтраах 14, 17, 18, 30, 65 ангийн 50 гаруй алба хаагчид түймрийг 16:43 цагт цурманд оруулсан юм. Алба хаагчид түймрийг бүрэн  унтраахаар  одоо ч ажиллаж байна. Түймэрт нийт тав орчим га талбай шатсан бөгөөд хохирлын  хэмжээг  хараахан тогтоож амжаагүй байгаа ажээ.

Гал алдсан байж болзошгүй хоёр хүнийг өчигдөр  цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж  эхэлжээ. Тэд “Өөрсдийгөө гал тавиагүй. Ууланд аялж явсан хүмүүс” гэх тайлбар өгсөн байна.  Тэдний гал тавьсан эсэхийг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох юм.

Үүнээс гадна Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явган аялж зугаалахыг энэ сарын 15-ны өдрөөс  зургадугаар сарын 15 хүртэл хориглосон хотын даргын захирамж өчигдөр /2019.04.18/ гарсан.  Захирамжид дурдсанаар “Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал  зугаалга, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож иргэдийн явган болон тээврийн хэрэгслээр ногоон  бүсэд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа амралт аяллын жуулчлалын газруудтай хамтран иргэдийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан” юм.

Өчигдөр гарсан  түймэр нь 2019 он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд гарсан гурав дахь түймэр юм. Мөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мухар сүсэгт автсан хоёр эмэгтэй Богд хан уулын Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алдсан байдаг. Улмаар хэргийн газраас зугтах гэж байхад нь тэднийг байгаль хамгаалагч зогсоож,  50 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа ажээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын хөгшин сэльфчин 2019-04-19 202.9.43.125

Сэльфчин Бага ангийн багш авгай Богд ууланд очиж Сэльфынхээ Ажлаа хийсэнүү

Avatar

irgen 2019-04-19 103.212.118.164

gazar deer ni ochij zurgiig ni daraach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж