Нэкстийн ажилчид гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Нэкстийн ажилчид гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа

Урин дулаан цаг ирж агаарын хуурайшилт ихэсч байгаа энэ үед гандуу өвсөнд галын оч хаях төдийд түймэр дэгдэх эрсдэлтэй байна. Сүүлийн хэдэн долоон хоногт хүмүүсийн болгоомжгүй байдлаас болж гал түймрийн тохиолдол хэд хэд гарчээ. Гамшиг хэлж ирэхгүй хийсч ирдэг тул бид ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ ч үүднээс Нэкст электроникс Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилсан сэргийлэх” сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Нэкст электрониксийн нийт 123 ажилтан хамрагдаж гамшгийн үед ямар арга хэмжээ авах талаар мэдэж авлаа. Сургалтын үеэр гарч болзошгүй аюулууд болон тэдгээр аюул юунаас үүддэг болохыг танилцуулж хэрвээ аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар БГД-ийн Онцгой Байдлын Хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч О.Хатантуул танилцууллаа.

Бидний санамсаргүй хийсэн бяцхан болгоомжгүй үйлдэл маш том гамшгийг тарьж болох юм. Тиймээс хүн бүр дор бүрнээ гамшгийн талаар мэдээлэлтэй байх нь чухал. Ялангуяа худалдааны байгууллага галын аюулын үед худалдан авагчдыг хэрхэн аюулгүй байлгах талаар онцгой мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Таны санамсаргүй шидсэн тамхины цог, санаандгүй хийсэн болгоомжгүй үйлдэл ахуйн хийгээд  хээрийн хэмжээний түймрийг ч үүсгэж мэдэх тул  байнга аюулгүй байдлыг хангаж яваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж