Оросын Холбооны Улсын Сонгуулийн Төв Комиссын дарга Владимир Евгеньевич Чуров Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд баярын цахилгаан утас ирүүлжээ.
Тэрээр энэ түүхт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад чин сэтгэлийн баяр хүргэхийн сацуу энэ өдөр бол дэлхий дээр энх тайвныг сахин хамгаалж чадсан манай ард түмнүүдийн баатарлаг гавъяа, хосгүй эр зоригийн билэг тэмдэг болон бидний сэтгэл зүрхэнд үлдсэн билээ. Сая сая хүмүүсийн байгуулсан аугаа их гавъяа нь баярлаж талархах хойч үеийнхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно гэдгээ онцлон тэмдэглэжээ.
Г.ДАРЬ