НЬЮС ХӨТӨЧ: ИЗНН С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийнэ | News.MN

НЬЮС ХӨТӨЧ: ИЗНН С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ: ИЗНН С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ: ИЗНН С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “Новотел” зочид буудалд “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сургалт болно. Утас: 99815918

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд БСШУСЯ, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв, Монголын хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, “Номын соёлт ертөнц” ТББ-аас “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн талаар мэдээлнэ.

10.00 цагт “Туушин” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хаалтын ёслол болно.

10.00 цагт Баянзүрх дүүрэгт үүссэн улс төрийн асуудлыг шийдвэрлэх ажлын баг тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч болон иргэдтэй уулзана.

11.00 цагт Сангийн яаманд Беларусь Улсын Засгийн газраас олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ИЗНН-аас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянгол зочид буудалд Монголын аялал жуулчлалын компаниуд, Казахстан улсын агаарын тээврийн “Скат” компанийн удирдлагуудын уулзалт болно.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд хувцас загварын  "ГОО ИВЭЭЛ" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99779770

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж