Бүгд Найрамдах Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнеьиевийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтсан юм.
Айлчлалын албан ёсны арга хэмжээ маргааш эхэлнэ. Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар улсын ерөнхийлөгч Р.Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулагдана.
Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болж байна.
Г.ДАРЬ