А.Сүхбат: Томилгоо ярихаар танхим дүүрэн, ус ярихаар бүгд алга болчихлоо | News.MN

А.Сүхбат: Томилгоо ярихаар танхим дүүрэн, ус ярихаар бүгд алга болчихлоо

LiveА.Сүхбат: Томилгоо ярихаар танхим дүүрэн, ус ярихаар бүгд алга болчихлоо

А.Сүхбат: Томилгоо ярихаар танхим дүүрэн, ус ярихаар бүгд алга болчихлоо
18 : 03
2019-4-19

А.Сүхбат: Томилгоо ярихаар танхим дүүрэн, ус ярихаар бүгд алга болчихлоо

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанд мэдээлэл хийж дууслаа. Ингээд чуулганы хуралдаан үргэлжилж Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ усны тухай хууль бол маш чухал хуулийн төсөл. Усаа хамгаалах хууль. Гэтэл чуулганы хуралдаанд ирц бага байгаа учраас хуулийн төслийг хойшлуулах” горимын санал гаргав. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ.Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Монгол Улс усны асуудлыг бие даасан агентлагтай болгож, хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, анхаарах нь маш чухал асуудал. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлнэ гэх заалттай зөрчилдөж байна. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн Засгийн газар өргөн барьсан учраас энэ хуульд гадаргын ус ашиглах, цөлжилтийг зогсоох асуудлыг тусгаж, нийцүүлээд явсан нь дээр юм болов уу. Хэрэв цэнгэг усны ордыг хаагаад эхэлбэл уул уурхай, цахилгаан станц зэрэг олон юм хоригдож магадгүй байна. Бид эдийн засгаа боомилох нь зөв үү гэдгийг эргэж харах шаардлагатай байна.

Ингээд хууль санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн А.Сүхбат “Өглөө МҮОНРТ-ийн зөвлөл томилоход ирц бараг л 100 хувь байсан. Гэтэл одоо чуулганы ирц хүрэлцэхгүй байна. Хуулийн төслийг хойшлуулж, дараагийн хуралдааны эхний асуудал болгож хэлэлцүүлж өгнө үү гэсэн горимын санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд “Усны тухай хуульд тусгай хамгаалалтад авч болно гэж заасан. Энэ нь хориглосон юм шиг ойлгогдож байх шиг байна. Хэрэв стратегийн орд ашиглахаар бол журмаар усны хамгаалалтыг цуцална гэсэн заалт ч бий. Нийт усны нөөцийн цэнгэг усыг л хамгаалъя гэж хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Ингээд чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа, ажлын цаг дууссан учраас УИХ-ын дарга чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

17 : 44
2019-4-19

Чуулганыг нээлттэй горимд шилжүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийсэн нь дөнгөж сая дуусаж, хуралдааны нээлттэй горимд шилжүүллээ.

15 : 35
2019-4-19

Ерөнхийлөгч УИХ-д хаалттай горимоор мэдээлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийж байна.

Нууцын зэрэглэлтэй олон асуудал яригдах учир чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн байгаа юм. УИХ-ын гишүүдийг гар утас, таблет ашиглахгүй байхыг анхааруулжээ.

13 : 42
2019-4-19

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, томиллоо. Тус зөвлөлийн гишүүдээр Д.Өлзийбаатар, Н.Жанцан, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх  нараар тус бүт нь санал хурааж, томиллоо. МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм.

Сануулахад, Тиймээс  зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.

Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. Харин үдээс хойш  15.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай мэдээлэл хийх юм.

12 : 02
2019-4-19

Ж.Ганбаатар: МҮОНРТ улстөрчдийг магтан дуулсан мэдээлэл их дамжуулдаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-МҮОНРТ-ээр гарч байгаа мэдээллүүдийг ажиглахад дарга нар, улс төрчдийг магтан дуулсан мэдээлэл маш их гардаг. Энэ мэдээллүүд өөрөө нийгэмд бүтээлч хүмүүсийн сэтгэлгээг хааж байна. Дарга болох сайхан аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй, дарамттай юм байна гэсэн мэдээллийг өгч байна. Нэр дэвшигчдийн зүгээс МҮОНРТ-ээр улстөрчдийн болон нэг талыг барьсан мэдээлэл гаргадаг уу эсвэл ЖДҮ эрхлэгч нарын талаар мэдээлэл бэлтгэж байна уу. Нийгмийг яаж бүтээлч болгох вэ.

Нэр дэвшигч түүхч, Д.Өлзийбаатар:

-Би бас таны ярьж байгаа зүйлтэй санал нийлж байна. МҮОНРТ бол хүмүүсийн танин мэдэхүйн, нийгмийг зөв төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж боддог. Тиймээс та бүхний хэлсэн асуудлыг ажилдаа тусгаж ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Манайх чинь Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь мэдэгдэж байна. Энэ улс орныг мөнгө төгрөг, уул уурхай аврахгүй. МҮОНРТ-ээр ёс суртахуун, ёс зүйтэй холбоотой асуудлыг гаргах хэрэгтэй байна. Улаанбаатарт жилд 2500 хүн гэр бүлээсээ салж байна гэсэн тоо байна. гэр бүлийн үнэ цэнийг харуулах нэвтрүүлэг бэлтгэмээр байна. Манай энэ УИХ-ын цагийг багасгамаар байна. Манай улстөрчдийн элдэв яриа, үг хэллэгийг гаргахдаа болгоомжтой гаргамаар байна. Түүхч хүн нэр дэвшиж байгаад баяртай байна, үнэн түүхийг энэ телевизээр гаргаж, хүүхдүүдэд анхаарсан зүйл гаргаж өгөөч.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-МҮОНРТ нь бие даасан хуультай. Тиймээс хараат бус ажиллаж, нийтлэл, нэвтрүүлгийг бодлогыг өөрчлөх асуудлыг шаардлага байгаа. Сүүлийн жилүүдэд телевизийн өнгө төрхийг өөрчилсөн зүйл бий. Гэхдээ бас бодит мэдээллийг ард түмэнд өгөх нь зүйтэй. Үндэсний зөвлөл нь МҮОНРТ-ийг удирдах дээд байгууллага гэдгийг анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-МҮОНРТ-ийн хуульд нээлттэй, ил тод, аливаа иргэн, улстөрчөөс хамааралгүй, үндэсний эрх ашгийг илэрхийлэгч байна гэж заасан байдаг. Тиймээс үйл ажиллагаа нь нээлттэй үндэсний эрх ашгийг хамгаалаасай гэж бодож байна. Сүүлийн үед орж ирж байгаа томилгоонууд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн функцуудээс оруулж ирээд байгаа юм. Тэгэхээр томилогдож байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах биш хуулийн дагуу ажиллаасай гэж бодож байна. Иргэдийнхээ төлөө, Монгол хүнийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаарай.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-УИХ-ын танхимд хэлж байгаа нийтлэг санаа болох МҮОНРТ бол төрөөс санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор байгуулсан байдаг. Нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд бид яаж оролцох вэ гэдэг бодлогодоо тусгаж ажиллаарай. Ер нь бол нийгмийн ёс зүйн асуудлын үндэс нь соён гэгээрүүлэх, оюун санааны хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Эх оронч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх, бий болгох, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр онцгой анхаарч ажиллаарай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Энэ зөвлөл онцгой эрхтэй гэхээс илүү үүрэгтэй. Монголын нийгэмд сэтгүүл зүйн салбар уналтад орсон гэж би боддог. Сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх, сэтгүүлчдийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажиллаасай. Мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал хоёр шал өөр. Сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэх тал дээр бодлого гаргаж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Сүүлийн жилүүдэд МҮОНРТ эрч шинэчлэл хийж, өнгө төрхөө өөрчилж байсан гэдгийг ард түмэн харж байгаа байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд техник, хэрэгслээ сайжруулах чиглэлээр олгогдсон төсвийг сайн зарцуулсан мэдээлэл гарсан байсан. Бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс нийгмээрээ салж чадахгүй байна. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж байгаа, өөдрөг хүмүүсийн талаар мэдээлэл гаргаж, мэдээллийн хэрэгслүүдийн олон янзын урсгалаас гарахад манлайлан хийгээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент МҮОНРТ-ийн тоногт төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Одоо бол ажил хийх л үлдсэн. Сүүлийн үед олон нийтийн хийж байгаа бүтээлүүд, контентуудыг худалдаж авдаг болох нь их зөв шүү. Улстөрчдийн захиалгаар маш их зүйл хийж байгаа. Орой болгоны мэдээгээр өөрийнх нь нэр, дүрс, яриа гаргаж гэж ярьдаг хэд хэдэн гишүүдийг сонссон шүү. Түүнээс гадна соён гэгээрэл, хүмүүжлийн чиглэлийн нэвтрүүлэг, нийгмээ хөтөлдөг, тархийг нь цэнэглэдэг хөтөч нь байгаасай. Энэ боломж нь МҮОНРТ-д бий. Удирдлага томилогдох бүрт уран бүтээлчдийг хөдөлгөөнд оруулдаг юм билээ. Тиймээс жирийн улстөрчдөд улс төр хамаагүй байдаг.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 42
2019-4-19

Чуулган: Нотариатын үйлчилгээ авсан иргэнд төлбөрийн баримт олгоно

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-1990 оноос хойш туслалцаа үйлчилгээ үзүүлэх үүргээс төр салж, бусад орнууд бол төр өөрөө үзүүлдэг. Ер нь бусад орны туршлага нь ямар байдаг вэ. Хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотойгоор ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хуулийн салбар, хуульчийн сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүс ёс зүй, сахилга хариуцлагын асуудал яригдаад байгаа нь цаашид ямар арга хэмжээ авах, яаж засч, залруулах вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Ер нь Монголын хууль хяналтын байгууллагын сахилга, хариуцлага ид яригдаж байна. Хуулийн байгууллага улстөржүүлсэн, улс төрийн томилгоо хийсэн, хугацаанаас нь өмнө хөөсөн нь урхагтай дагавар авчирсантай нь тэмцэх гээд л явж байна. хууль хяналтын байгууллага улс төрийн сонгуульд ил, далд эрээ цээргүй оролцдог явдал сүүлийн сонгуулиудад ажиглагдсан. Цаашид УИХ онцгой анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хуулийг бүхэлд нь дэмжиж байгаа. Аливаа харилцаанд хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж байгаа хуулийн этгээдийг нотариатч гэж ойлгосон. Энэ бол аж ахуй нэгж НӨАТ-аас чөлөөлөгдлөө гэж ойлгосон. Суутган тооцож байгаа учраас НӨАТ-ын баримт өгөх юм уу. Тэр мөнгийг Засгийн газар өгөх юм уу, үйлчилгээ авч байгаа этгээдээс авах юм уу. Эсвэл энэ харилцааг бүр орхиж байгаа юм уу. Мөнгөө төлж л байгаа бол баримт авах ёстой гэсэн хуультай байгаа. Засгийн газар НӨАТ-аас чөлөөлчихдөг ч дараагийн үйл ажиллагааг хэн төлөхийг тогтоодоггүй, дараа нь татварын байгууллагад тайлангаа гаргаж өгөх вэ.

Ажлын хэсэг:

-Нотариатын хуулиар  аж ахуй нэгж биш хувь хүн гэж тодотгосон байгаа. Тиймээс төлбөрийн сугалаатай баримт олгоно. Иргэнээс үйлчилгээндээ НӨАТ-ын үйлчилгээг нэмж авах боломжгүй. НӨАТ-ын баримт биш төлбөрийн баримт олгоно. Хэрэв НӨАТ-ын баримт олгохоор бол үйлчлүүлэгчийн төлсөн төлбөр дээр нэмэх шаардлага гарч байгаа учраас баримт олгох. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан таван хуульд дагуулж өөрчлөлт оруулна. Энэ хуульд НӨАТ-аас чөлөөлөхийг нь хуульд нэмэлтээр оруулж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим нэг саналыг оруулах шаардлагатай байна. Жирийн иргэдэд дарамт учруулж байгаа үйлчилгээгээ ачааллыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Хэрэв төлбөрийн баримт л зөвхөн олгох бол иргэн өөрөө 10 хувь, дахин 10 хувь төлөх шаардлага бий болоод байна.

Ажлын хэсэг:

-Бид Сангийн яамтай яриад нотариатын байгууллага нь төрийн үйлчилгээг хүргэж байгаа ашгийн бус байгууллага байгаа юм. Нотариатч нь НӨАТ-ын баримт олгохгүй, төлбөрийн баримт олгоно. Дагаж орж ирж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа учраас иргэн 20 төлнө гэсэн ойлголт авахгүй. Зөвхөн 10 хувиа төлөөд явна гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Нотариатчид бол үнэн эсэхийг гэрчилж байгаа. Өмгөөлөгч, нотариатч нарыг их ад үздэг болсон. Төрөөс мөнгө авдаггүй, өөрсдөө зардлаа даагаад явдаг. Хүний төлөө явснаар нь дарладаг байж болохгүй. НӨАТ-ыг зөвшөөрч болохгүй. Энэ хүмүүс ашиг олдоггүй, гэрчилдэг.  Хууль эрх зүйн тодорхой үр дүнтэй ажил хийж байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

Ингээд гишүүд саналаа илэрхийлсний дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулган хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Удирдах зөвлөлийн  гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилдог.  Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлсэн  Харин УИХ-аас  Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

10 : 36
2019-4-19

Чуулган: Нотариатч заавал хуульч байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шинэ шаардлага гарсан учраас энэ удаад өөрчлөлт оруулж байгаа аж. Тухайлбал, нотариатч нар нь хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэг тойргийн хоёроос илүүгүй нотриатчид хуулийн этгээд байгуулна гэсэн үг үү. Үл хөдлөх бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хоёр заалтууд давхардуулсан байна. Нотариатч төрийн албанд томилогдсон бол таван жил хүртэл хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр орж иржээ. Тиймээс хугацаагүй түдгэлзүүлэх шаардлагатай болов уу. Одоогийн хуулиар үйлчлүүлэгч нотариатын хуулбараа гээж үрэгдүүлсэн бол хуулбарыг нь тухайн хүнд өгч болно гэсэн байна. Хуучин бол өгдөг байсан бол одоо өгч болно гэхээр өгөхгүй байж болох ойлголт болчих вий.

Ажлын хэсэг:

-Өнөөдөр нотариатчид өөрсдийгөө санхүүжүүлдэг. Үүнээс шалтгаалаад тодорхой байртай байхыг шаарддаг учраас зэргэлдээ байдаг нотариатчтай хамтран түрээслэх боломж бий болгож байгаа. Насны дээд хязгаарыг тогтоох нь судалгаагаар өөрөө биечлэн хийхгүйгээр туслахаар хийлгэх зэрэг үйлдлээс болж нийтийн эрх ашигт нөлөөлөх үйлдэл гарч болзошгүй гэж тооцсон. Мөн нотариатын хуулбарыг үрэгдүүлсэн бол шаардлагатай этгээдэд өгч болох заалт нь өмнө байгаа. Нэмэлт өөрчлөлт нь цахимжуулахтай холбоотой юм. Нотариатчидыг хуульч мэргэжилтэй байх шаардлагыг заавал сэргээх шаардлагатай байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

00 : 12
2019-4-19

Ерөнхийлөгч чуулганд хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.04.19/ чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Ингэхдээ ҮАБЗ-ийн асуудлаар хаалттай хуралдаан хийнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийдэг уламжлалтай. Өнгөрсөн намар энэхүү асуудлаар мэдээлэл хийх байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, МАН-ынхан талцсаар намрын чуулганыг өнгөрөөсөн. Тиймээс энэ удаад ээлжит ҮАБЗ-ийн мэдээллээ хийх гэж байгаа гэнэ.

Түүнээс гадна Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлсэнтэй холбогдуулан энэхүү мэдээлэл ч хаалттай хуралдаанаар хэлэлцэгдэж магадгүй гэнэ. Мөн ҮАБЗ-ийн мэдээлэлд хуулийн байгууллагын асуудал зэрэг олон асуудал багтсан байж болох гэсэн таамгууд байна. Ямар ч гэсэн Монгол Улсын ҮАБЗ чуулганы хуралдаанд ямар асуудал тавьж, юу ярих нь хаалттайгаар хэлэлцэгдэх нь.

УИХ-ын өнөөдөр /2019.04.19/-ийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал/ сонсоно /хаалттай/.

Ш.ЧИМЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-19 59.153.114.144

Наад Сүхбат гэдэг нөхөр чинь УБ-аас сонгогдсон байхаа. Хөдөөнийхөн л лав ийм хүн сонгохгүй дээ

Avatar

Зочин 2019-04-19 49.0.212.60

Тийм хотоос, МАН намаас гарч ирсэн ш дээ, хөдөөнийхөн бол МАН л гэвэл бор халзан хонь байсан ч сонгоно шүү дээ

Avatar

Зочин 2019-04-19 202.131.244.210

Одоо тэгээд Өлзийбат түүхчээр дамжуулж тархи угаалт явуулж эхлэх юм байна даа. Энэ нэг их шүтээд байх хүн биш

Avatar

Зочин 2019-04-19 66.181.181.112

zagastai s** hiidseg suhbat

Avatar

aaaa 2019-04-19 77.111.245.107

alert(1)

Avatar

aaa 2019-04-19 77.111.245.107

<script>alert(1);</script>

Avatar

Зочин 2019-04-19 59.153.114.144

Мөн мөн. Хаанаас сонгогдсон юм болдоо?

Avatar

Зочин 2019-04-19 59.153.114.144

Наад Сүхбат гэдэг нөхөр чинь "Туул голын загас бүгдээрээ эм сүвтэй болсон" гэж ярьсан хүн мөн үү?

Avatar

Зочин 2019-04-19 59.153.114.144

Сануулахад, Тиймээс

Avatar

Бөх сонирхогч 2019-04-19 103.10.22.46

Уучлаарай Итгэл биш Ишгэн заан шүү

Avatar

Бөх сонирхогч 2019-04-19 103.10.22.46

Аврага А.Сүхбат дандаа үнэн ярдаг. Ичсэн гишүүд нэртэй хулгайчид бөх хүн тэнэг гэж өөрсдийгөө баясгадаг. Үнэндээ бол аврага болно гэдэг бол тэвчээр, хичээнгүй хөдөлмөр, ухаантайн байсны үр дүн .
Бөхчүүд бүгдээрээ 200 кг-аас дээш жинтэй туухайг нэг биш удаа шахдаг. Бүгдээрээ бяртай, бэлтгэлтэй, ир нь ханасан байдаг.Их аврага Х.Баянмөнхийн хэлсэхдээ "Улсын заан Итгэл бол үнэхээр бөх хүн. Даанч тэнэг яагаад гэвэл уначихаад инээгээд босоод ирдэг. Уг нь яаж унаснаа бодох ёстой "

Avatar

Зочин 2019-04-19 182.160.38.57

Kapital banknii Undarmaa avgai Bitgii hudlaa jujiglej humuusiin tolgoi erguul, Undarmaa avgai uuriin oruulsan hurungui ali hediin banknaasaa gargaad hariltsagchdiinhaa mungiig ch ideed odoo ulsaar tuluuleh dald huivaldaaniig Bayartsaihantai hamtarch zohioson, orond n Undarmaa heden zuun sayiig Bayartsaihanii karman ruu shurguulsan bol??? Heden terbumaar n idsen avgai avilgald hediig uguh n todorhoi, ATG uuniig nen darui shalgah heregtei shuu, Bayartsaihan bol bankuudaasaa avilga avaad garshsan

Avatar

Зочин 2019-04-19 64.119.16.171

Orgilyn Ganbaa gej yostoi neg garig anduursan nuhur umaa. Bolivol taarna.

Avatar

Zochin 2019-04-19 103.26.194.144

Asuudal bga bolood l haalttai hj bga shu de. Aild hurtel haalgaa haaj bgaad yarih zuil ih bdag l bizde.

Avatar

Zochin 2019-04-19 103.26.194.144

Mongol tv ugaasa uneheer hotsrogdson arga bariltai nevtruulegchid n deer ueiinheere, neg l ork sanagdaad bdiin, sots ueiinheere.

Avatar

Зочин 2019-04-19 202.179.24.57

ШХАБ уу

Avatar

Зочин 2019-04-19 66.181.160.55

Нинжжамц гэгч улс төрч алиа салбадайгаасаа Үндэсний мэдээллийн толгой байгууллагаа хурдан салгаач ээ Хүрэлсүхээ. Энэ байгууллагыг агуу их хүмүүс, Монголын оюун санааны элитүүд толгойл явсан юм шүү. Одоо намын донтонгууд шургалж насаа, амьдралаа зориулсан сэтгүүлч уран бүтээлчдээр тоглодог болсон байна. Энэ шар сонины хүүхнийг тэр шар сонин руу нь хөөж явуулаач

Avatar

зайлуул даа 2019-04-19 43.228.130.42

МАН -аас үндэсний телевизийн зөвлөлд нэр дэвшжээ. Сү гийн фракцаас СҮ Батболдыг эгч Алтанцэцэг, өөр нэг фракцаас Вбатэрдэнэ байна харин тэр Батсүх нь арай ХАНЬ сонинд байсан шар сонины Батсүх биш бээзь Түүхч Өлзийбаатар ын хувьд ярих юм алгоо за тэгээд хэдэн цаас аваад л зүгээр сууж байдаг лобины бэлэг тэмдгүүд дээ хэ хэ

Avatar

Зочин 2019-04-19 202.131.244.210

Түүхч Өлзийбат худлаа гар шдээ. За сайн түүхч байлаа гэж бодоход заавал тийм хүнээр өөр юм хийлгэж яах гэсэн юм.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: НАМЫН ДАЙЧИН БАЙЛДАГЧИД БИШ БИЗ?? 2019-04-19 64.119.16.164

МҮОНТ-ийн удирдлага санаачилгатай ажиллаж байгаа шүү. Аль болох олон хэлбэрээр нэвтрүүлгээ явуулахыг хичээдэг.Өмнө нь АН-ын дарга байсан нэг эмэгтэй байсан. Түүхийн нэвтрүүлэг гээд МАН-ыг хөөрхөн чимхээд байдаг байж билээ.Хүн бүрийн сонирхол өөр өөр. учир хүн бүрт нийцсэн нэвтрүүлэг гэж байхгүй. Манай хувийн ТВ-нүүд цөм эзний дохиогоор нэвтрүүлэгээ явуулдаг. Эзэд нь бүгд нууц.МҮОНТ арай голч юм ярина даа гэж үзэгчид хүлээдэг.МҮОНТ, АТГ-ын ОНЗ-д намууд дайчин байлдагчдаа оруулдаг гэмтэй шүү.

Avatar

зочин 2019-04-19 103.111.68.3

МҮОНТ – олигтой мэдээлэл огт гардаггүй ӨӨр телевизийн мэдээ үзсэн нь хамаагүй дээр байдаг
Нинжжамц гэдэг намаар гарч ирсэн хүүхэнтэй хобоотой

Avatar

А 2019-04-19 64.119.20.171

НОТАРИАТЧ ЗААВАЛ ХУУЛЬЧ БАЙХ НЬ ТҮМЭН ЗӨВ ШҮҮ. ОДОО ҮЕД ХЭН Ч ХАМААГҮЙ ХИЙДЭГ АЖИЛ БОЛСОН БАЙНА. МӨНГӨН ХУРААМЖ НЬ ДЭНДҮҮ ӨНДӨР ЮМ.

Avatar

Зочин 2019-04-19 103.57.94.50

Нотариатч хуульч байх зайлшгүй шаардлагатай. Хуульчдын эхнэр өөрсдийгөө хуульч гэж худлаа яриад нотариатч хийгээд байгаа нь их байдаг. Шударга бус мөнгө хүүлэгчид, харилцаа муу, дурын аманд орсон мөнгө хураадаг баримт өгдөггүй гэх мэт хууль бус үйлдэл хавтгайрсан.

Avatar

зочин 2019-04-19 202.21.109.84

Хүн заавал хүн төрхтэй байна?

Avatar

Ерөнхийлөгчөө Төрөө төвхнүүлж, Түмэн олноо Амгалан байлгаачээ 2019-04-19 139.5.216.179

Ерөнхийлөгчөө Төр барьж байгаа УИХ, сайд дарга нар сүүлийн 30 жил Ард иргэдээсээ нууж нууцаар хуралдсаар ирлээ. Гэвч манай хөгжсөнгүй, Ард иргэд нь өрөндөө баригдаж ядуурсаар…шударга бусаар Төр нийгэм нь дүүрсээр…

Avatar

иргэн 2019-04-19 59.153.113.173

Өөрөө унасан рүүхэд уйлдаггүй юм

Avatar

Зочин 2019-04-19 103.57.93.35

manangiin mongo huulegch hulgaich nar aidas huidestee baigaa yum shig baina yaduu ard tumen a ih ichih aldah yum alga guchin jil bidniig huurch uls ornoor togolson hulhi ardachlagchid uhej dald orcgoo

Avatar

Kkkkkk 2019-04-19 83.20.247.203

Ene hulgaichaas yaz salah 've

Avatar

Айдас хүйдэс 2019-04-19 180.149.96.90

Долоо хоног бүр бичлэг, аймшгийн борно ярьж эднийгээ атгандаа хийдэг юм шиг байгаан женк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж