Жек Ма: Илүү цаг бол хишиг юм | News.MN

Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Тэрбумтан Жек Ма Хятадын технологийн компаниудын илүү цагаар ажиллахыг дэмжиж, “Энэ нь залуу ажилчдад хэрэгтэй юм” хэмээн хэлжээ. Тэрбээр “Алибаба”-гийн ажилчдадаа долоо хоногийн зургаан өдөр 09.00-09.00 цаг хүртэл ажиллах 996 ажлын хуваарийнхаа талаар ярьсан байна.

Жек Ма “Маш олон хүн, маш олон компани 996 хуваариар ажиллах боломж бололцоогүй байдаг. Хэрвээ залуудаа ингэж ажиллахгүй бол хэзээ ийм боломж гарах вэ. Энэ дэлхий дээр хүн болгон сайхан амьдарч, амжилт гаргаж, хүндлүүлэхийг хүсдэг. Гэхдээ бусдаас илүү хөдөлмөрлөхгүй бол яаж эдгээрт хүрэх вэ” хэмээн хэлжээ.

Энэ сард программ хангамжийн хөгжил дэвшлийг тодорхойлогч Майкрософт ГитХаб сайтад 996 ажлын хуваарийг эсэргүүцсэн “996.ICU” гэх онлайн санал асуулгын дүнд “Алибаба”-г компаниудын дундаас хамгийн муу ажлын байрны нөхцөлтэй гэж эрэмбэлсэн байна. “People’s Daily” сонинд нэгэн үл таних зохиолч Хятад улсын Хөдөлмөрийн тухай хууль долоо хоногийн 40 цагаар ажиллах дундаж нөхцөлийг хэтрүүлсэн байна хэмээн бичжээ.

Эх сурвалж: Bloomberg

Т.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

996 дэмжиж байна. 2019-04-18 203.91.117.8

Солонгост очоод 12 цаг байтугай ажилаад өндөр бүтээмжтэйгээр даргадаа магтуулаад 1 сард Монголд авах 3 сарын цалингаа авч болдог. Харин монголдоо болохоор аль болох ажиллахгүйгээр цаг нөгцөөж энд тэнд нуугдаж байгаад Солонгост авах боломжтой хөлсний 3-ий нэгээс бага цалин авдаг. Гэхдээ энэ бол хулгай шүү дээ. Бүтээмж гаргахгүйгээр зүгээр л ажлын байранд ирж өдөр өнжүүлэхэд байсныхаа төлөө мөнгө авах чинь шударга бус шүү дээ. Бид Монголдоо солонгост ажилладаг шигээ бүтээмжтэй байж чадвал…_

Avatar

Зочин 2019-04-18 84.2.107.133

Иймэрхүү хандлага нь амьдралы төлөө алалцсан их хүнтэй хятад мэтийн улсад нь л тохирдог байхдаа. Ингэж хэлснээсээ болж олон улсад бол их шүүмжлүүлж байгаа, ингэж олон цаг ажиллуулдаг нь ажил олголт биш харин боолчлол, хүн ажил хийх гэж амьдардаггүй гэх мэт. Монголд бол 12 цаг ажиллуулдаг газар мэдэхээс Оюу толгой байна. 30 жилдээ амжиж юмаа зөөх гээд л Монгол залуусыг мал мэт ажиллуулдаг. Ард нь биегүй болсон, гэр бүлийн амьдралгүй болсон Монгол залуус маань л үлдэнэ дээ

Avatar

Bbbbb 2019-04-18 116.34.43.164

Ene huniig gaigui yum boluu gesen bas l tuuhiigeerree bn shuu! Ajilchid urt tsagaar ajilaad hezee ch ter bumtan bolohgui. Harin uuriin companidaa urt tsagaar ajiluul ur shimee hurtene. Iluu tsag ajilah sonirholtoi hun bval harin hulsuu 3 nugalaad ugchih heretei honshoortoi yum bol.

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.50

Тэгвэл бид чинь их хишиг хүртэж бгаа хүмүүс бна ш дээ. Манай хувийн байгууллагууд, банкууд илүү цагаар яаж ажиллахыг яруу тодоор харуулна даа харин ч нэг. Замын бөглөрлийг нэмбэл ер нь гэрийн бараа харахгүй дээ. Шөнийн бор хоногтоо харивал их юм.

Avatar

Зочин 2019-04-18 146.115.163.21

Durgui baival ajillahaa l bolichooch

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.117

Яг наадах чинь шүү дээ. Манай компаниудын боссуудын нийтлэг хандлага. Ажилгүй хүн их бгаа нь магадгүй ийм зан гаргахад хүргэдэг байх. Байгууллага болон ажилчид яаж хамтын нэгэн зорилгын төлөө явах уу… гм арай ахисан шатны юм ярих, хүний нөөцийн бодлого нтр яриад ч хэрэггүй биз дээ.

Avatar

Зочин 2019-04-18 146.115.163.21

Ter “ajilgui” geed bgaa humuus chin zugeer l zalhuu n ter.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж