Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Жек Ма: Илүү цаг бол хишиг юм

Тэрбумтан Жек Ма Хятадын технологийн компаниудын илүү цагаар ажиллахыг дэмжиж, “Энэ нь залуу ажилчдад хэрэгтэй юм” хэмээн хэлжээ. Тэрбээр “Алибаба”-гийн ажилчдадаа долоо хоногийн зургаан өдөр 09.00-09.00 цаг хүртэл ажиллах 996 ажлын хуваарийнхаа талаар ярьсан байна.

Жек Ма “Маш олон хүн, маш олон компани 996 хуваариар ажиллах боломж бололцоогүй байдаг. Хэрвээ залуудаа ингэж ажиллахгүй бол хэзээ ийм боломж гарах вэ. Энэ дэлхий дээр хүн болгон сайхан амьдарч, амжилт гаргаж, хүндлүүлэхийг хүсдэг. Гэхдээ бусдаас илүү хөдөлмөрлөхгүй бол яаж эдгээрт хүрэх вэ” хэмээн хэлжээ.

Энэ сард программ хангамжийн хөгжил дэвшлийг тодорхойлогч Майкрософт ГитХаб сайтад 996 ажлын хуваарийг эсэргүүцсэн “996.ICU” гэх онлайн санал асуулгын дүнд “Алибаба”-г компаниудын дундаас хамгийн муу ажлын байрны нөхцөлтэй гэж эрэмбэлсэн байна. “People’s Daily” сонинд нэгэн үл таних зохиолч Хятад улсын Хөдөлмөрийн тухай хууль долоо хоногийн 40 цагаар ажиллах дундаж нөхцөлийг хэтрүүлсэн байна хэмээн бичжээ.

Эх сурвалж: Bloomberg

Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж