Оросын "Русская Фитнес Группа" болон UFC Russia (АНУ-ын UFC болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн хамтарсан компани) хамтран UFC Gym брэндийн фитнес клубийн сүлжээг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэ тухай Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн эх сурвалж дөрөвдүгээр сарын 18-нд мэдээллээ.
"Русская Фитнес Группа" компани нь World Class болон World Class Lite гэсэн фитнесийн сүлжээ клубийг Орос даяар ажиллуулдаг . World Class брэндийн анхны клуб 1993 онд Москвад нээгдэж байжээ. Өнөөдөр World Class фитнес клуб нь Орост хамгийн олон сүлжээтэй клуб болжээ. Одоогоор өөрийн эзэмшлийн 39, франчайзингийн 46 фитнес клубыг Оросын 34 хотод ажиллуулдаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ