ОХУ экологийн татвар бий болгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

ОХУ экологийн татвар бий болгож магадгүй

ОХУ экологийн татвар бий болгож магадгүй

Байгаль орчинд хог хаягдлаа хаядаг аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай болгохын тулд Экологийн татвар гэсэн шинэ төрлийн татварыг бий болгож магадгүй талаар "Российская газета" сонин бичжээ. Сонин энэ мэдээллээ ОХУ-ын Усны нөөцийн газрын дарга Дмитрий Кирилловын хэлснийг эх сурвалж болгон бичсэн байна.

Дмитрий Кирилловын хэлснээр энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа ус бохирдуулсны төлбөрийн оронд татвар ногдуулах тухай яригдаж байгаа ажээ.

ОХУ-ын Засгийн газар үүний хажуугаар байгаль орчинд хохирол учруулж болзошгүй үйлдвэрлэл эрхэлдэг ч хуулийн дагуу төлбөрөө төлдөг сайн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримталж байна. Тухайлбал, ийм аж ахуйн нэгжийн зээлийн хүүг бууруулах зэрэг дэмжлэгийг үзүүлж байгааг Дмитрий Кириллов хэлжээ. Ойролцоогоор 40 гаруй аж ахуйн нэгж ийм маягаар 5,3 тэрбум рублийн хөнгөлөлт эдлээд байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж