Тансаг зэрэглэлийн таблет болон хувирдаг ухаалаг утас “Самсунг Галакси Фолд”-ыг хэдхэн хоног ашиглаад эвдэрсэн хэмээн анхны хэрэглэгчид нь мэдүүлсэн байна. “Блүүмберг”-ийн шүүмжлэгч Марк Гурман хэлэхдээ “Шалгаад өгсөн утас нь ердөө хоёр хоногийн дараа эвдэрсэн” гэжээ. Мөн тэрээр утасны хамгаалалтын нимгэн хальсыг авахад дэлгэц нь хэрхэн эвдэрснийг баримтаар үзүүлж, энэ тухайгаа твиттер хуудастаа жиргэсэн байна.
“Самсунг элекстроникс” компаниас Лхагва гаригт “Галакси Фолд” загварын утас зарагдаж дууссаныг зарласан ч яг хэдэн утас зарагдсан талаар мэдээлээгүй аж. Энэ ухаалаг утас нь дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн AT&T болон T-Mobile зэрэг интернэт сайтаар зарагдах юм.
“Галакси Фолд” утас нь 4,6 инч бөгөөд 7,3 инч таблет болон хувирдаг, Андройд 9.0 системд ажиллана. Хар, ногоон, саарал, хөх өнгөөр гарах ба 1980 ам.доллараар зарагдах юм.
“Самсунг электроникс” компани “Галакси Нөүт 7” утасны баттерейн нуралтаас болж олон сая утсаа эргүүлэн татсан билээ. Тус компани нь том хэмжээт утас нэвтрүүлсэн анхны компани ба эрсдэл гаргадгаараа алдартай ч үргэлж амжилттай байдаггүй билээ.
Т.ТУЯА
Холбоотой мэдээ