Солонгос жүжигчин Ма Дон Сёк Марвелийн кинонд тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Солонгос жүжигчин Ма Дон Сёк Марвелийн кинонд тоглож магадгүй

Солонгос жүжигчин Ма Дон Сёк Марвелийн кинонд тоглож магадгүй

“Marvel” студи супер баатруудтай дараагийн цувралдаа солонгос жүжигчин Ма Дон Сёкийг тоглуулж магадгүй талаар түүний харьяалагддаг “Big Paunch” студи мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, жүжигчин Ма Дон Сёк яг ямар дүрд тоглох талаар мэдээлэл тодорхой бус байгаа ба киноны багийнхан өөртэй нь биечлэн уулзсан байна.  Ма Дон Сёк нь 2016 онд “Бусан орох галт тэрэг” кинонд гол дүр бүтээснээсээ хойш олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм.

Зохиолч Жак Кирбигийн 1976 онд бүтээсэн комик номноос сэдэвлэсэн "The Eternals" кино нь дэлхийг хамгаалдаг үхэшгүй мөнх супер баатрууд болон аймшигт Девиант нарын тэмцлийг харуулах бөгөөд Хятад найруулагч Хлоя Чжао киног найруулах юм байна. Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жолиг мөн энэхүү кинонд супер баатрын дүр бүтээнэ гэсэн мэдээлэл гарсан.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж