БНМАУ-ын баатар Ц.Олзвой агсны гэрэлт хөшөөг босголоо | News.MN

БНМАУ-ын баатар Ц.Олзвой агсны гэрэлт хөшөөг босголоо

БНМАУ-ын баатар Ц.Олзвой агсны гэрэлт хөшөөг босголоо

БНМАУ-ын баатар Ц.Олзвой агсны гэрэлт хөшөөг босголоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, \"Тусгаар тогтнолын үнэ цэнэ\" ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна.

Гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ: "Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрсэдсэн амь, үрэгдсэн амьдрал бүрийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч мартах учиргүй билээ: Эрэлхэг зоригт баатруудын бидэнд өвлүүлсэн үлдээсэн газар шороо,тусгаар тогтнол хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм\" хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-18 182.160.0.29

гЭРЭЛТ ХӨШӨӨ Ч БИШ ЮМ. ДУРСГАЛЫН САМБАР БИШҮҮ.

Avatar

зочин 2019-04-18 64.119.26.96

Өнөөдөр бид Олзвой шиг хүмүүсийн ачаар Монгол гэдэг тусгаар улсад амьдарч байна.\nИйм хүмүүсийг бид мартах ёсгүй. Тэд бидний эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогнолын төлөө амиа өгч чадсан байна.\nГэтэл ийм хүмүүс одоо хэд байгаа бол?

Avatar

Зочин 2019-04-18 150.29.132.39

Ийм хөшөө дурсгалуудын нээлтэд эдгээр УИХ гишүүд, дарга нар өөрсдийн зардлаар явж очдог уу эсвэл татвар төлөгчид бидний татварын мөнгөөр зугаалаад ирдэг үү??? Үүнийг бас бодох л асуудал шүү.

Avatar

Зочин 2019-04-18 49.0.141.14

Зөв шүү. Ямар ч зардлаар бай очихийг болиулах хэрэгтэй. Ажлаа хийг.

Avatar

Зочин 2019-04-18 59.153.114.144

Хаана ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж