Японы эзэн хаан Акихито тун удахгүй хаан ширээнээсээ бууж, өөрийн ууган хүү Нарухитод сэнтийгээ залгамжлуулах билээ. Японд хаан ширээнээсээ буух гэж буй Эзэн хаан сэнтийгээсээ буух хүсэлтээ Шинто шашны дээд бурханд уламжилдаг “Шинэцү но Ги” хэмээх уламжлалт зан үйлийг заавал гүйцэтгэдэг.
Акихито хаан уг зан үйлийг өнөөдөр /2019.04.18/ хийжээ. Тус улсад Эзэн хааныг Шинто шашны бүх бурхны дээд нь болох нарны бурхан Аматерасугийн үр удам гэж үздэг юм.
Акихито хаан ёслолд ирэхдээ хааны ордны гурван эрдэнийн хоёр нь болох илд, үнэт чулууг Токиогоос авчирсан байна. Гурав дахь эрдэнэ болох толь нь уг сүмд хадгалагддаг. Хаан ширээг залгамжлуулахдаа гурван эрдэнийг дараагийн хаандаа залгамжлуулж өгдөг уламжлалтай.
Эх сурвалж: KYODO NEWS
Холбоотой мэдээ