Ардчилсан КАПИТАН | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан КАПИТАН

Содномзундуйн Эрдэнэ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга. Адармаатай түүхтэй, адайр ааштай. Магтъя гэвэл туйлбартай, муулъя гэвэл гөжүүд. Муутгая гэвэл Баянголын “хаан”. Муулаад суухад үг нэмэхээс татгалзахгүй тоймгүй олон дайсантай.

Магадгүй магтаалын үг хэлхэж, талархал илэрхийлэхээс татгалзахгүй ойрын дэмжигч ч олонтой. Аль аль дүгнэлт нь бусдад итгэл төрүүлэхүйцээр өрнөдгөөс нь харвал тэр зарим хүний хувьд гайхалтай сайн, заримынх нь хувьд тоймгүй муу хүн. Хоёр туйл гэмээр энэ сонин дүгнэлт болоод харилцааны ар руу өнгийж харах нь ээ С.Эрдэнэ гэдэг улс төрч яах аргагүй сонин бас содон дүр төрх.

Ардчилсан намд элссэн он, жил нь тэртээ 1990 онд Багануур дүүргийн Ардчилсан намын дарга болсноор эхэлдэг бол улс төрийн уг гарвал нь Монголын үндэсний ардчилсан нам. Ардчилсан намын тухай үзэл баримтлал нь “Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин байх ёстой” гэдэг ганц өгүүлбэрт зангидагддаг. Үүнийгээ баталж нотлох дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн жил намынхаа дүрэмд тусгаж өгсөн.

Социал демократ үзэл баримтлалтай холилдож, олон жилийн турш баруун ч биш, зүүн ч биш элдэв олон лидерийн эрх ашгийг нэгтгэсэн үйл хэргийн бантан зутан маягтай явж ирсэн Ардчилсан намын хувьд энэ нь яах аргагүй аврал. Ахиад харах нь ээ, уг дүрмийн өөрчлөлтөөр Ардчилсан нам цаашид нийгмийн халамж, татвар, төрийн үйлчилгээ гээд олон чиглэлд улс төрийн намын хувьд тов тодорхой байх ёстой чиг баримжаанаас давж гишгэх эрхгүй болсон. Нэг ёсны “Татвар хөнгөлж, түмнээ аваръя. Халамжийн үйлчилгээгээр ард түмнээ хайрлая” гэх мэт нялуун үгээр мөрийн хөтөлбөрөө гоёхгүй гэсэн үг.

Үүнтэйгээ хамт “Үндэсний үйлдвэрлэгчдийг татвараар зодъё. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар бооё” гэх мэт популист улс төрчдийн поп уриаг хэлэх битгий хэл дурсах ч эрхгүй болсон гэж ойлгогдоод байгаа. Хамгийн сонирхолтой нь, энэ үзэл баримтлалын чиг шугамыг тодорхой болгох гэж Ардчилсан намын өнгөрсөн үеийн дарга нар олонтаа ярьсан ч яриагаа хэрэгжүүлэх дээрээ хаалганы араар ороод нуугдчихдаг байсан нь үнэн.

Тэр битгий хэл “Үзэл баримтлал гэж үлийгээ яриад байгаа юм бэ. Би тийм юм ойлгодоггүй” гэдэг эрх ашгийн эрэмбээр Ардчилсан намын бодлогыг тодорхойлдог ааль сайтай ч, ашиг хөөгч даргатай байсан нь саяхных. Алсдаа тэр янзаараа явсан бол Ардчилсан нам МАН-ын үсэрсэн эрх ашиг, үндэс нэгтэй улс төрийн гар хөл төдийхнөөр ирээдүйн түүхээ үргэлжлүүлэх гэмтэй байсан нь ч үнэн.

Гэхдээ мэдээж энэ уналтыг С.Эрдэнэ эрийн сайндаа эс бол ганц дайчин ганцаардахгүй гэдгээр хийчихсэн юм бас биш. Эсвэл мундаг зоригтойдоо ч Ардчилсан намын үзэл баримтлалыг баринтаглаж үлдсэн хэрэг биш байх. МҮАН дээр түшиглэсэн үнэт зүйлийн эрэл Ардчилсан намын гишүүдийн дотор байсаар ирснийг нь нэхэн сэргээж, нэгтгэн дүрэмжүүлсэн нь түүний тус юм. Ингэснээрээ тэрбээр мөн л олонх гишүүндээ тус, цөөнгүй гишүүндээ ус болсон байх жишээний.

Яг л дэмждэг, дэмждэггүй гэсэн хоёр туйлд хуваагддаг түүний тухай тодорхойлолттой энэ нь адилхан гэсэн үг. Учир нь, Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт орсноор Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сунгаанд нэр дэвшээгүй бол намаасаа УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших эрх нь автоматаар хаагдана. Нэг ёсны намынхаа жирийн гишүүдийн сонголтыг хүндэтгэж, улс төрийн болон эдийн засгийн ямар нэгэн эрх ашиггүй дотоод сонгуульд оролцох замаар үүрэг хариуцлага үүрэхээс татгалзсан бол УИХ-ын гишүүн болох, орон нутгийн удирдлагад ажиллах боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үүрэхийг нь гишүүд нь үүрч, аахилах буюу эрх ашиг болоод албан тушаалын хуваарилалт болохоор уухилаад гүйчихдэг нэр бүхий лидерүүдийн сайн дурын тоглоомын хэрэгсэл нь Ардчилсан нам байхаа больсон хэрэг л дээ.

Үүнд нь бухимдсан зарим фракцууд С.Эрдэнийн дарангуйллаас Ардчилсан намыг аврах гэдгээр зорилгоо тодорхойлсон хөдөлгөөн байгуулж, хэвлэлийн хурал хийсэн ч дүрмийн өөрчлөлтөд дүрэмдүүлээд эцсийн бүлэгт намаасаа гарахдаа тулж байх жишээний. Ингэхдээ тэд нөгөө л “Ардчилсан нам бол Баянгол дүүрэг биш. Ардчилсан намын Баянголын нам болголоо, арай ч дээ” гэдэг үгээ хэлэхээ мартаагүй. Ер нь бол мартаж ч бас болохгүй л байх. Учир нь, Баянголын Ардчилсан нам бол яах аргагүй С.Эрдэнийн улс төрд бүтээсэн капитал нь.

Одоо ирж МАН-ын лидерүүд “Н.Энхбаярыг хаан байхад би л өөдөөс нь хашгирч явлаа, халзагнаж байлаа” хэмээн хашгираад байгаа болохоос бус, яг нарийн дээрээ ёстой Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай сайн дураараа өрсөлдөж, сөрж явсан хүн нь яах аргагүй л С.Эрдэнэ гишүүн байсан түүхтэй. Н.Энхбаяртай өрсөлдөх нь бүү хэл, өмнүүр нь ч хөндлөн алхах эрхгүй намынхан нь ч, улс төрийн хүрээнийхэн ч хөөрхийлөлтэйгөөр  жижгирч байхад С.Эрдэнэ УИХ-д хоёр удаа нэг тойрогт нэр дэвшиж өрсөлдөөд зогсохгүй тойргоо сольж, солбиж зугтсан удаа үгүй.

“Тойргоо солихгүй. Н.Энхбаяртай өрсөлдөнө” хэмээн сөргөлдөж явсаар тэрбээр Баянголын Ардчилсан нам гэдэг нугаршгүй улс төрийн овоог босгож чадсан. Сүүлийн гурван ч удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд Баянголын Ардчилсан намыг МАН ялан дийлж чадаагүй, цаашид ч чадах эсэх нь эргэлзээтэй гэж бодохоор энэ бол яах аргагүй улс төрийн арга барилын хувьд үлгэр болж судлагдахуйц сонин бүтэц, үр дүн. Ийм бүтцийг өнөөдөртөө аль ч аймаг дүүргийн аль ч улс төрийн намын хороо бүтээж дөнгөөгүй гэж бодохоор С.Эрдэнэ гэдэг улс төрчид нөлөөллийг үүсгэх, түүнийгээ багцалж, баталгаажуулах хувь улс төрчийн нууц байна аа гэсэн үг.

Гол нь, энэ арга барил нь зөвхөн С.Эрдэнийг УИХ-д ялуулж, эс бол Баянголын Ардчилсан намыг ялалтад хүргээд зогссон хэрэг бас биш юм. Ардчилсан намын дарга болсон даруйдаа тэрбээр Ерөнхийлөгчид нар дэвшигчдийн дунд сунгаа зарласан. Нэр бүхий таван нэр дэвшигч өрсөлдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулснаар өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүний бүрэн эрхийг эдэлж буй. Энэ нь дотоод ардчилал болоод нийт намын гишүүдийн санал жинхэнэ том сонгуулийн ялалтад ямар том баримжаа болдгийг батлах улаан гэрэл болж асдаг гэдгийг үлгэрлэсэн улс төрийн шинэ менежментийг нутагшуулсан байх жишээний. Орон нутгийн сонгуульд гэхэд Баянгол дүүрэгт Ардчилсан нам ялбал С.Одонтуяаг Засаг дарга болгоно гэдэг тов тодорхой амлалт тавьж орсон нь ч тухайн үедээ шинэ өөрчлөлт болж байсныг бас мартаж болохгүй. Нэг ёсны энэ бол улс төрийн тодорхой менежмент тодорхой үр дүнг авчирдаг гэдгийг баталсан юм.

Харин өөрийгөө тойруулж хүрээ үүсгэсэн өөр нэг шинэ менежмент нь Ардчилсан хүчний холбоо болоод “Шонхор” фракцийг байгуулж, 2012- 2016 оны хооронд улс орон даяар идэвхжүүлсэн явдал. Үүнийхээ хүчинд ч тэрбээр Ардчилсан намын дарга болж чадсан. Гишүүн тус бүрийн идэвхийг сэргээхээр нийлбэр дүн нь ялалт байж болдог гэдэг улс төрийн арга барилын үр дүн нь өөрөө энэ.

Тэгвэл одоо цагийн тухайд буюу өнөөдрийн улс төрийн зөрчил тэмцлийн тухайд ч тэр тодорхой байр суурь баримталсан хэвээр. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нарыг гуйж улс төрийн буулт хийсэнгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга болон эрх баригч намын хоршсон улс төрд холбон тоглогч хийх бус харин хөндлөнгийн сөрөг дүрээр үлдэхийг хүссэн. Тэр хүсэл, зорилгоос хазайсангүй.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэхэд хүртэл “Хуулиар ингэж тоглож болохгүй” гээд хөдлөөгүй байх жишээний. Эрх баригч намын сүүдэрт нуугдаж, улс төр хийж тоглодог сөрөг хүчний сул дорой лидерийн дүрийг тэрбээр үргэлжлүүлсэнгүй. Ардчилсан нам баруун төвийн нам байна. Ардчиллын амин сүнс нь болсон хуулиар тоглож болохгүй. Эрх баригч намтай бүлэггүй болсон ч эвлэлдэж эвсэхгүй… Энэ бол С.Эрдэнийн тодорхой байр суурь. Магадгүй энэ байр суурь нь өөрийг нь томоор харагдуулж байгаа, Ардчилсан намыг бие даасан ардчилсан байлгаж чадуулж байгаа тодорхой өнцөг.

“Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэгчлэн эрх баригч хүчний УИХ дахь 65 суудлын өөдөөс тэрсэж босоод сайныг үзэхгүй гэдэг улс төрийн гашуун үнэнээс чичрэхгүй тэрсэлдэж яваа тийм л сөрөг хүчний удирдагч. Ерөнхийлөгчийн удирддаг МоАХ хүртэл Ардчилсан намаас зохион байгуулсан жагсаалд оролцохгүй, сонирхлоо татсан. Гэсэн ч Ардчилсан нам жагссан. С.Эрдэнэ жагсаалаа зохион байгуулсан. Яг энэ хандлага нь өнөөдөр олон олон хүнийг “С.Эрдэнийг дэмжих цаг ирдэг юм байжээ” хэмээн өөрсдийн зүгээс дэмжлэгээ илэрхийлэхэд хүргэж байна. Цаг хугацаа өнгөрөхөд сөрөг хүчний үнэ цэнтэй лидер болохоо, ардчилсан үзэл баримтлалд үнэнч үлдэх Ардчилсан намын лидерүүд дунд ховордсон ардчилсан капитан болохоо тэр батлан харууллаа. Үг нь, цаашлаад үзэл бодол нь өөрчлөгддөггүй, өөрчлөгдөхгүй байна гэдэг цаг хугацаандаа үнэ цэнтэй байдгийн жишиг болоод жишээ нь энэ биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-18 202.9.46.98

С.Эрдэнийг дэмжинэээ үзэо бодолдоо үнэн ч шүү

Avatar

Irgen 2019-04-18 99.0.5.94

ANiig ZI nuhii ni uhaad Erdene nuhend ni tulhej unagaad Jenkoogiin trolluud nuhiig ni shoroogoor duurgeed deerees ni devselj bnadaa

Avatar

Зочин 2019-04-18 103.229.120.63

саяхан л МАН аас хѳѳгѳѳд АН руу орж ирээ биз дээ Эрдэнэ минь энхиийнмцагаан тагтаа болчих гээд л ядчих юм аа та нар

Avatar

j 2019-04-18 66.181.161.61

ingej tarhi ugaahgvie mongol shig iim baliar ylzarsan deeremchin erh barigchidtai uls oron tun tsoohon bolj bga udahgvi shiitgelee vvrne de

Avatar

Иргэн Шувуун саарал 2019-04-18 202.9.43.226

Ардчилсан капитан мөнөөс мөн Дүүрэг тойргоо хэзээч солидоггүй зоригтой зорилготой УИХ–н гишүүн С.Эрдэнэ нь мөнөөс мөн шүү

Avatar

Ok 2019-04-18 202.126.89.151

A rdchilal erkh choloog kommunistuudaas khamgaalj chadakhgui yum bol erdene chi uldsen nasaaraa unee bolj amidraaraa

Avatar

Зочин 2019-04-18 202.179.31.81

Ардчилсан Капитан мөнөөс мөн

Avatar

Зочин 2019-04-18 27.123.213.78

ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-04-18 27.123.213.78

ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-04-18 64.119.24.104

Ингэж хөөргөдөх ямар хэрэг байна аа,…

Avatar

зочин 2019-04-18 66.181.161.73

ман ынхан аймаар аймхай гөлөгнүүд байдгийншдээ

Avatar

ЗОЧИН 2019-04-18 202.126.89.63

…….,ИХ ТЭНЭГ БИЕЭ МАГТАНА.. .,..

Avatar

Зд 2019-04-18 66.181.161.117

маш зөв ажиллаж бгаа.

Avatar

Зочин 2019-04-18 202.72.245.203

НАМЫНХАА СУИЦИДЫГ ХИЙЧИХЭЭД ХЭЭВ НЭГ ШҮҮ

Avatar

Уншигч 2019-04-18 202.131.225.227

С.Эрдэнэ бол тууштай, жудагтай улс төрч гэдэг нь яалт ч үгүй харагдаад байгаа юмаа.

Avatar

Зочин 2019-04-18 211.36.156.188

Энэ муусайн улстѳрч нэртэй луйварчингуудын дэргэд арай л жудагтай эр юмуу гэж хардийшдээ. Энийг уншаад бүүр ч тэгэж ойлголоо. Ядаж л анхнаасаа явсан тойргоо солиогүй гэдэг бол асар их юмыг илэрхийлнэ шүү.

Avatar

Zochin 2019-04-18 175.223.39.75

Eo ene muuhai hunig bitgi tooj bicheed bai .harahaas ch muuhai vzeerin tsaraitai .hrn ene hunig nigmin daatgalin mungu .Handgaitin amig yaj avsnig nb haruulah heregtei yu bolloo gj Hangaitin amig buhleer nb mavdgin 0.7gagazrig nb l olgo .

Avatar

mgl 2019-04-18 202.9.42.68

AN gedeg ulsad gai bolson nam ingeed ene hunii ued muhluu. Yamar azaar Erdene darga bolov. Suirel ni bur saikhan hurdan yavj baina.

Avatar

Зочин 2019-04-18 202.131.245.243

Ардчилсан феодал Эрдэнэ ван. Урвасан хулгай Эрдэнэ ванг Уухай хийгээд дарцгаая аа.

Avatar

Баянголио 2019-04-18 122.201.24.48

Нэг ч үнэн үг алга. Сайн хүн гэж хүнийг гүтгэж болохгүй. Тэнэг хүн ч наад хөлсний бичвэрт чинь итгэхгүй.

Avatar

зочин 2019-04-18 59.153.113.60

ард түмэн энэ хэдэн жидүүчдэд хариуцлага тооцно тун удахгүй бзгдийг нь шорон луу нь илгээнэ

Avatar

Nohoin b**s 2019-04-18 174.216.33.55

bb

Avatar

Nohoin b**s 2019-04-18 174.216.33.55

bb

Avatar

zochin 2019-04-18 122.201.22.159

za za b**s hvrchihlee

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.42

Сайхан баагаарай.

Avatar

Зочин 2019-04-18 64.119.17.89

дүр дур гэж юм байх л

Avatar

Иргэн 2019-04-18 66.181.180.191

АН-д С.Эрдэнээс илүү лидер одоо байхгүй !

Avatar

Зочин 2019-04-18 150.129.141.103

Сэтгэлтэй хүн шүү. Хэлье гэснээ хэлчихдэг, хийнэ гэснээ хийчихдэг тийм л эр хүн. Ядарч яваа нэгэндээ туслаж дэмжихээ ч мартдаггүй монгол эр хүн шүү

Avatar

зочин 2019-04-18 103.57.92.224

ман ын лалрууд үнэндээ аймхай новшнууд байдгийн шдээ одоогоос арваад жилийн өмнө ард түмэн ман ын байр луу жагссан чинь бүгд зугтаад алга болчихсон баахан бүдүүн бүдүүн ажилтнууд нь сураггүй зугтаад алга болчихсон байсан гэсэн зурагтаар хүртэл ярьсан шд үнэн гөлөг юм байна лээ ман ынхан

Avatar

зочин 2019-04-18 103.57.92.224

эрдэнээ бол зоригтой гар шүү 65 хүнтэй ганцаараа зодолдож мэднэ ер нь айхгүй шүү

Avatar

Зочин 2019-04-18 202.9.43.190

ҮХСЭН БААСНЫ АРДЧИЛСАН КАПИТАН БЭ??? ЭРДЭНЭ АХЫГ ЁСТОЙ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ

Avatar

Demjigch 2019-04-18 64.119.18.77

Jinhene er hun honshoortoi gar daa helsen yarisandaa bdag.90eed oni hund ued ajilgui bsan 10 jiliig ajilsanaar bolgoj tetgevert gargahad tom tus bolson.Ene buhniig Erdene l hiisen.uur hen ch bsan hiij chadahgui.zuvhun uunii tuluu l Erdened buh mongolchuud mehiih heregtei.JINHENE ER HUN…

Avatar

Зочин 2019-04-18 182.160.36.1

ми овогт 60 тэрбумыг хамгаалж гуйвж дайвж үившигээ дэлгээ биз дээ.

Avatar

Amar 2019-04-18 202.179.27.126

а**с намын а**с удирдагч бас МАНАН мафийн бүрэн эрхэт гишүүн.

Avatar

иргэн 2019-04-18 103.26.194.175

Бодит байдал, үнэнийг бичжээ. С.Эрдэнэ гуйвж дайвдаггүй улс төрч, хариуцлагаа ч хүлээж чадах хүн. АН зөв бодлоготой яваа шүү.

Avatar

кк 2019-04-18 202.131.248.178

х** а ва аааа харин, энэ п и здаг хэн дэмжээд байгаа юм

Avatar

Иргэн 2019-04-18 122.201.21.134

С. Эрдэнийн хелсний бичээч. С. Эрдэнийг ямар улс терч гэх. Юм. Тийм мундаг улс терч юм бол шударга vнэний телее дуугарч байгаа хvнийхээ талд vзэл бодлоо илэрхийлэх eстой. Серег хvчин гэдэг чинь бvх асуудал дээр СЕРЖ зогсохыг хэлдэггvй байх. АЛИВАА АСУУДЛЫГ МЕНГЕЕР ШИЙДЭХ ГЭСЭН хулгайч.

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.42

Чааваас.

Avatar

Зочин 2019-04-18 66.181.176.75

Өмнө нь нэг их тоож үнэлдэггүй байлаа, харин цөөнхийн дуу хоолой болж үнэний талд хуулийн талд зоригтойгоор дуугарч чадаж байгааг нь харсаан. Одоо бол 2 гараа өргөж дэмжинэ ээ, өөрийгөө болон ардчилсан намаа намын үзэл баримтлалаа хангалттай нотолсон

Avatar

сэтгүүлч болортуяа тайванаас::-сэтгүүлч л.болормааг алсан гахай эрдэнэ. 2019-04-18 182.160.36.1

ардчилсан гахай мэлхийн хурлийз а******н

Avatar

Зочин 2019-04-18 178.194.37.178

Hun chanartai jinhene mujik gej baigaam daa

Avatar

Зочин 2019-04-18 119.40.98.10

Эрдэнэг дэмжиж байна. Улам зоригтой ажил.

Avatar

Erdeneegiin targalsan 2019-04-18 108.218.234.108

Erdeneegiin targalsan mongoliin ard tumnii yaduursan 2 …

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.42

Тэнэг хүнд таалагдах үг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж