Дэлхийн 123 дилерүүдээс ШИЛДЭГ нь боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн 123 дилерүүдээс ШИЛДЭГ нь боллоо

Дэлхийн 123 дилерүүдээс ШИЛДЭГ нь боллоо

2018 oнooс эхлэн хэрэгжүүлж байгаа Катерпилларын Дижитал үйл ажиллагааг үнэлэх хөтөлбөрт ACAM бүсийн буюу Ази, Номхон Далай, Африк, Ойрх Дорнодын бүсийн 123 дилер-с Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК “Хүрэл түвшин”-ий болзол хангасан 14 дилерийн нэгээр тодорлоо. 2019 онд давтан үнэлгээнд бид амжилттай хамрагдаж “хүрэл түвшин”-ий болзлоо дахин баталлаа. Мөн бүсийн 123 дилерүүд дунд зарлагдсан “Дижитал амжилтын түүх”-ийн уралдаанд “Шилдэг Дижитал амжилтын түүх” шагналыг хүртлээ.

Энэхүү уралдаанд EMSolution буюу Тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл (Үүнд: CAT Inspect – техникийн механик үзлэг, Cat Link – Product Link техникийн электрон мэдээллийг алсаас хянах үйлчилгээ, Cat S-O-S – тос, хөргөлтийн шингэн, түлшний шинжилгээ) гэсэн 3 цогц үйлчилгээний тусламжтайгаар харилцаг техникийн эвдрэл, сул зогсох эрсдлээс хэрхэн сэргийлж чадсан, хэдэн төгрөгний засварын зардал болон үйл ажиллагааны зардалыг урьдчилан хэмнэж чадсан бэ гэсэн шалгууртай байсан.

Эдгээр шалгууруудыг бид хангаж, харилцагчиддаа илүү хүрч ажиллаж, тэдний ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж чадсан учраас энэхүү “Дижитал амжилтын түүх” уралдааны ШИЛДЭГ болсон юм. Тоног төхөөрөмжийн менежментийн шийдлүүдийг авснаараа манай харилцагчид өөрийн техникийн бүтээлийг нэмэгдүүлж, үргүй зардлыг багасган, сул зогсолтгүй болж, техникийн биеийн байдлаа тогтмол хянаж байх гэх мэт өндөр үр ашиг авчирсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж