Манай “галзуугийн тасаг” | News.MN

Манай “галзуугийн тасаг”

Манай “галзуугийн тасаг”

Манай “галзуугийн тасаг”

Саяхныг хүртэл цоо эрүүл байсан Л.Болд гишүүн танигдахын аргагүй өөрчлөгджээ. “Манай хувьсгалын удирдагч Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хана, таазандаа бичиж өлгөх ёстой” гэж хадууртлаа популизм хийх болсон тэрбээр лавтайяа “могойн хорлол” тусч. Монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэдэг сэн.

Харин “Туул голын бүх загас эм сүвтэй болчихсон” гэж суугаа амьтан судлаач, аварга А.Сүхбатын хувьд бол “бөх бол төр”. Түүнээс хууль ёс, эрдэм мэдлэг, мэргэжил боловсрол шаардаад ч нэмэргүй. “Өвөл болохоор хүйтэн болдог” тухай үнэнийг хэлсэн М.Билэгтийг шоолж, эсвэл “умаа гэж уйлаад ммм гэж үхдэг” хорвоогийн амьдралыг дуугаар уяраах ёстой С.Жавхлангаас хууль нэхээд хэрэггүй. Энэ мэтээр сонгогчдодоо үргэлж “инээд хөөр” бэлэглэж явдаг, “эрүүл бус” харагддаг гишүүд Г.Занданшатарын парламентад цөөнгүй. Ийм “эрүүл бус” хүмүүсээр төрөө бариулчихаад элэглэж, шоолж суугаа сонгогч бид өөрсдөө бүр ч эрүүл бус юм. Учир нь, ийм эрүүл бус сонголт хийсэн нь бид өөрсдөө шүү дээ.

Популизм бол Монголын улстөрчдийн хоргодох, амиа аврах сүүлчийн ганц газар болжээ. Хэн бодлоготой, мөрийн хөтөлбөртэй нь биш хэн сайн популизм хийж байгаа нь алга ташуулдаг болж. Ямар сайндаа л Монголын топ 10 улстөрчдөд У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, С.Жавхлан нар багтах вэ дээ. Ийм хүмүүсийг Монголын "топ 10 улстөрч" гэж нэрлэчихээд “Бид ядуу, тэд баян амьдарч байна” гэж халаглаж суугаа бол бидний хохь юм. Монголчууд ямар байна, Монголын төр тийм л байна гэсэн үг.

Товчхондоо, Г.Занданшатарын парламент “галзуугийн тасаг” болчихсон нь Монголын нийгэм бүхэлдээ галзуу тусчихсаны шинж тэмдэг юм. Монголчууд сонгогчийн боловсролгүй, сонголтдоо хариуцлагатай хандаж чаддаггүй учраас л “Дээдэх нь гүйдлээ олохгүй, доодох нь суудлаа олохгүй”-д хүрсэн хэрэг. Хэрэвзээ, монголчууд сонгогчийн боловсролтой бол С.Жавхлан дуугаа дуулаад, Ж.Батзандан жагсаалаа удирдаад, А.Сүхбат бөхөө барилдаад, Б.Наранхүү бизнесээ хийгээд явж байх байлаа. Өнөөдрийн хувьд тэд бол төр. Хууль санаачлах, батлах эрхтэй хүмүүс. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдрийн 75 гишүүн батална.

Гэвч Г.Занданшатарын парламентаас баталсан зарим нэг хууль эхнээсээ л эдийн засаг, хөрөнгө оруулалт болоод Үндэсний аюулгүй байдал айдас, болгоомжлол дагуулж байна. ҮАБЗ-ийн дагуу гэх үгээр хуулийг ч, тогтоолыг ч өөрчилдөг болсон. ҮАБЗ-өөс өгсөн чиглэлээр хэн дуртай гишүүн гарч ирээд “Гэрээг цуцална, лицензийг нь хураана” гэх зэргээр мэдэгдэл хийдэг болсны хамгийн сүүлийн жишээ нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын “Оюутолгойн гэрээг цуцална” гэсэн үг. Араас нь салбарын сайд нь гарч ирээд “Гэрээг цуцлахгүй” гэж хэлсэн ч энэ мэт зөрүүтэй байр суурь, мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгээд зогсохгүй эдийн засагт ч хүлээлт бий болгодог.

Тиймээс Монголын парламент 76 гишүүнтэй ч Монголын төр нэг амтай байх цаг болжээ. Д.Тэрбишдагвын үг бол хувь хүний байр суурь биш юм. Учир нь, Оюутолгойн гэрээг ахалж байгаа ажлын хэсгийн ахлагчийн хувиар түүний үгийг Монголын парламентын байр суурь гэж хүлээж авах хүмүүс олон. Өнөөдрийн хувьд аль нь сайд, аль нь гишүүн, хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд болох нь ялгагдахаа больсон.

Үнэндээ өнгөрсөн 2016 онд сонгогч бид галзуу хүмүүсийн гарт “буу атгуулчихсан". Ядаж байхад тэд Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй болчихсон.

Ямартай ч өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Л.Болд гишүүн "Үнэндээ манай парламентын нэг ч гишүүн Үндсэн хуулиа бүрэн гүйцэд уншаагүй. Нэг ч удаа Үндсэн хуулиа дагаж хууль гаргаж байгаагүй. Жишээ нь, аливаа нэг хууль өргөн барилаа гэхэд хамгийн эхэнд Үндсэн хуулиар тухайн хуулийг зохицуулж байгаа заалтуудыг чухалчлах ёстой л доо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад хууль урган гардаг. Тэгтэл нэг ч хүн Үндсэн хуулиа сөхөж харахгүйгээр өөрсдийнхөө хүссэнээр хууль гаргачихдаг. Үндсэн хуультайгаа авцалдаагүй хуулиуд батлаад байсны уршгаар Цэц дээр хуулиуд унаад байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Хэрэв Үндсэн хуулиа харж, уншсан бол олон асуудал буруу шийдэгдэхгүй байх байсан" гэж ярилцлага өгч байжээ. Тэгэхээр ядаж л үүнийгээ ангийнхандаа тайлбарлаж өгөөсэй. Монгол Улсын Үндсэн хууль бол төр-ард түмний хоорондын гэрээ гэдгийг тэд маань мэддэг л байгаа даа.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-04-18 66.181.169.108

Ямар ард түмэн байна, тийм л засаглал байна. Ийм УИХ байгаа нь бидний буруу. Монголчууд аа. Бүр бүхэл бүтэн галзуугын эмнэлэгийн хэмжээнд сонголт хийсэн гэхээр өөртөө гомдох юм. 2020 онд алдаагаа засья.

Avatar

Зочин 2019-04-18 103.50.206.40

Манай улс төрчид дунд топ моф улс төрч гэж байхгүй ээ.

Avatar

Иргэн 2019-04-18 202.21.108.172

Тун удахгүй Жэнкогийн ачигдах цаг ирнэ ээ. Тэр үед юун оймсоо гозолзуулах, цаазаар авахуулах вий дээ харин.

Avatar

Зочин 2019-04-18 150.129.143.8

Галзуу, гаж донтой хүмүүс бөөнөөрөө байна даа. Яадаг юм байгаан.

Avatar

zochin 2019-04-18 202.21.118.138

юу тай үнэн вэ.

Avatar

иргэн 2019-04-18 1.46.230.24

бид эднийг сонгосон учраас бид бүгдээрээ галзуучууд…

Avatar

Зочин 2019-04-18 202.72.245.203

МАНАЙ НАМУУД АРД ТҮИЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮЭЭ БИШ ДАРГЫН ТААЛАЛД Л НИЙЦСЭН ХҮНЭН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛДЭГЭЭС БОЛЖ ГУРВАН ҮГ Ч ХОЛБОЖ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ ГУРВАН ҮГ Ч ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ГЭХ МЭТ МАШ МАРҮАН АМЬТДААР УИХ ДҮҮРЧИХЭЭД БГАА ЮМ АА

Avatar

зочин 2019-04-18 59.153.113.60

галзуугынхан анх эмнэлэгээ байгуулж өгсөн энхболдоо зодсоор байгаад алчихсан ш дээ

Avatar

Нүцгэн үнэн 2019-04-18 66.181.188.197

АРД ТҮМЭН БОЛ ТӨР МӨН. ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ НИЙГЭМШИН АМЬДРАХ ТАЛААРАА ИРГЭД ӨӨР ХООРОНДОО ХИЙСЭН ГЭРЭЭ . УИХ , ЗАСГИЙН ГАЗАР БОЛ ТӨРИЙН ҮҮРЭГТ БАЙГУУЛЛАГА . ИНГЭЖ ОЙЛГОВОЛ АСУУДЛЫГ ҮНДСЭЭР НЬ ЗӨВ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДНА.

Avatar

зочин 2019-04-18 64.119.17.80

МАНАЙ ГАЛЗУУГИЙН ТАСГИЙН СУВИЛАГЧ ШОДРОГОС ХААНА ЗОХИЖ ЯВНА ВЭ?ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГЭЭ ТӨРД ШАХСАН УУ?

Avatar

Зочин 2019-04-18 174.214.1.161

Яая гэхэв монголчууд еерсдее хузуундээ дуужлуурийн олс углаад хел доорх тулгуураа ешиглех гээд дэлчигнэж байна .Ардчиллыг завхруулсан этгээдуудээ танихгуй,энэ завхралын нууц ноентныг ил гаргаж ирээд шутэж байна. Тэр мангас нь энэ популизм энэ галзуугийн вирусыг тарааж монголыг устгах гэж байна. Энэ Женко гэгч хорлон суйтгэгчийг тамд нь илгээгуй цагт монгол мехех болно

Avatar

Зочин 2019-04-18 66.181.187.130

Эрхэм сэтгүүлч популизм гэдгийн цаад учрыг ухаж ойлгохгүй, барууны дэглэсэн жүжгийн тавилтаар, зүйлээвээр нь явж, сүрхий амьтан болох гэсэн American Dream

Avatar

Зочин 2019-04-18 66.181.187.130

Анх энэ тасгийг хэн байгуулсан бэ гэдгийг бодож ологтун. Тэгээд…

Avatar

Ard tumen 2019-04-18 174.230.152.122

Bid

Avatar

Оргил 2019-04-18 76.86.9.107

Одоо Ухнаар удирдуулсан 3-р ээлжийхэн хоолоо идэх гэж дуугай бай тэнэг монголчуудаа

Avatar

Зочин 2019-04-18 76.86.9.107

Палат 6 Батзандан палат 3 Болд палат 5 Хүрэлсүх палат 8 Оюун- эрдэнэ эдгээр үхрийн галзуу нараа эргэж оч 76-н үхэрнүүдээ

Avatar

Зочин 2019-04-18 76.86.9.107

Хурцыгаа ард түмэн санана 76 -н үхрийн галзуу Хурцаас айна . Галзуугийн тариаг нь тариачээ . Хавар болоод өвчин нь эхлэв

Avatar

Зочин 2019-04-18 64.119.16.61

Бид үеиин үед л буруутанг хайсаар л ирсэн шүү дээ? Одоо зөвхөн монгол монголчуудынхаа зүрх зоригыг мохооход маш их мөнгө цаг зардаг болжээ? Энэ нь дэлхиид монгол хүнии нэр хүнд үнэ цэнииг унагах гэж зориудаар хииж буй үйл ажиллагаа ? Монгол хүн нохой хоёрыг оруулахгүй гэх цаг ирж , хятад хүнд дэлхии бөхөлзөж ирж бна шүү дээ! Иим цагт гишүүд нь хуулиа барьж , ард түмэн нь хуулиа хүндэлэхгүй бол монголын цаг богино л байх даа! Намын нэр доор цугласан хулгайч луйварчид шизотой хүмүүсииг гаргасан ??

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.42

Хөөе тэр Батзандан Болд хоёр нэг л биш шүү. Нүд нь улаанаар эргэлдээд юм тарьчихдаг юм болов уу? Тоглоогүй байна.

Avatar

Ахмад настан 2019-04-18 66.181.184.108

Монголчууд энэ их хуралаас гарах шийдвэр нэг л итгэл үнэмшилгүй болсныг ойлгомоор юм Ингээд байх юм бол улс орон эвгүй л болох юм шиг байна

Avatar

Zochin 2019-04-18 209.52.88.120

Ene chin ali deerees ehelsen sh dee Elbegdorzoos ehleed tug toirood bi iim yum hiisen geed l balairaad l baisan biz dee

Avatar

зочин 2019-04-18 103.229.120.199

Хурцаас айдаг байсан хурцын тасгийнхан одоо айлгах хүнгүй ёстой л нэг өвчин нь сэдэрч байх шиг ээ. Болд, Батзандан ОюунЭрдэнэ гээд их том том дуугардаг болжээ. Хурцыг буцааж хуучин ажилд нь оруулвал дээр юм байна даа. Энэ 76 д даруулга нь Хурц байсан юм биш үү.

Avatar

Зочин 2019-04-18 64.119.22.233

Галзуугийн эмч овчтоноо алдчихаад арай гэж олсон чинь ногоодох нь халдашгуй эрхтэй болчихоод сууж байсан гэдэг.

Avatar

Зочин 2019-04-18 64.119.16.61

Ордоны индэр , хэвлэлиин хурлын танхим , цуглаанд хэлж үгээ үйлдлээ хянаж чадахгүй хүмүүс эх оронч царайлан монголын тусгаар тогтнолыг шууд бус аргаар үгүйсгэдэг болжээ ? Бүгдииг х***а энэ гэж цоллон ориловч , энэ глоболчлагдаж буй ертөнцөнд монгол орон тойрч гарна гэж үү? Энэ хотын гудамжинд алхан өнгөрөх хятадууд багагуй болжээ ? Тэд биднээс огт ялгагдахгүй харин бид тун муухай харагдах болжээ ? Хуулиа барьж байж л урагшлах болохоос галзуу хүн шиг зүй бус аашлан урагшлана гэдэг ч ???

Avatar

Зочин 2019-04-18 66.181.191.174

Ерөнхийлөгч асан П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Б.Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Нийслэлийн шүүхийнхэн Ерөнхийлөгч асаны зээ хүү Б-гийн ялыг 1 жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.

Avatar

Зочин 2019-04-18 66.181.187.130

Элбэгээ, тэмүүжин нарын шүүхийн шинэчлэлийн үр дүн тэдэнд ашиг авчирав

Avatar

Зочин 2019-04-18 66.181.184.78

Пифагор : Ухаан солиотой хүнд илд бариулах, шудрага бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай гэж хэлжээ.

Avatar

Зочин 2019-04-18 64.119.16.61

Түүхэнд олны цугласан газар сэтгэциин өөрчлөлттөй нэгэн солиоррч хэн нэгэнииг доромжилсоноос болж тэр шашны цуглаанд ирсэн иргэдын олонхи галзуурч байсан түүхүүд багагүй байсан гэдэг шүү ?

Avatar

Зочин 2019-04-18 202.9.43.209

Тэр батзандан бол бур хурцын тасгийн нохор байлээшд

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.96

Онгорсон сонгуулиар ард тумэн уг нь тохитой томоотой ман намаа сонгосон лдоо даанч хуук гэж догшин балай сонгуульгуй орж ирээд занданхуухэлдэйг их хурлын дарга болгоод тэрнээс болоод ихэнх гишууд рь гэг л биш болоод явчлаа энэ галзуу овчин халдвартай байдаг билуу

Avatar

Зочин 2019-04-18 64.119.21.28

Галзуу тасаг гэдэг чинь гоёдсон нэр юм биш үү?

Avatar

зочин 2019-04-18 103.57.92.224

хүрэлсүх мөнхбат хоёр аймаар хэрэлдсэн шд чи муу л***р гэсэн чинь нөгөөх нь чи муу жидүүчин гэсэн чинь хүрэлээ аймаар уурлаад архангайн мэдрэл п гэсэн чинь нөгөөх нь чи муу казиночин гээл аймаар хэрэлдсэн шд

Avatar

НанаМ 2019-04-18 202.126.89.7

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ОЛСОН МӨНГИЙГ ЯАЖ ҮРГҮЙ ЗАРЖ ДУНДААС НЬ ӨӨРСДӨӨ АВАХ АРГЫГ ОЛЖЭЭ. ТЭР НЬ ЗҮҮН БАЯН РУУ БАРИХ МУХАР ТӨМӨР ЗАМ. ИНГЭЖ УЛСААР ХОРЛОХООР УЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ. ЮУН ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД, ЮУН МАНАН.

Avatar

Иргэн 2019-04-18 150.129.141.155

YOSTOI GASHUUN UNENIIG HELJEE.

Avatar

ardtumnii neg 2019-04-18 66.181.191.122

yamar unen bicheevee algaa tashaad bgaarai …

Avatar

Зочин 2019-04-18 64.119.16.61

Шизотой хүмүүс тун цэцэн мэргэн ч тун хоромхон зуур бүгдииг мартана??

Avatar

Зочин 2019-04-18 64.119.16.61

Их хурлын шиидвэрүүд өөрөө уялдаагүй эмх цэгцгүй дээ бна ? Одоо төмөр зам тавих нь хэн д хэрэгтэй юм вэ? Төр засгиин ярьж байгааг нь хараад дүгнэв ? Мөнгө угааж мөнгөжих нь улс төрчидөд чухал ? Ард түмэн өр дарамт болох нь тодорхой ? Үүнииг сохор хүн ч тэмтрэж байгаад хэлэх нь тодорхой болжээ? Одоо бараг л их хуралд ярьцгааж байгааг сонсоод эд нар эрүүл үү? Галзуу юу гэдэгт эрзэлзэх алга ? С Зоригиин хэргиин бичлэгүүд үзээд хэлэх үг олдохгүй бна л гэсэн 76. ???? Одоо бүр таг чиг ?

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.43

Палат №6 А.П.Чехов

Avatar

Элбэгдоржийгоо хамгаалъя. 2019-04-18 202.131.245.243

Адгийн муу ч гэлээ төрийн тэргүүн байсныг нь бодолцож, Перугийн ерөнхийлөгчийн жишээнээс сургамж авч, эртхэн төрийн хамгаалалтанд авч, 461-ийн люксэд аваачиж хамгаалах ёстой юм биш үү? Өөрөө өөрийгөө бандаашаараа яагаа ч билээ.

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.101

2016 онд Баабарын хэлсэнчлэн: Ёстой гоё сонгууль боллоо! Ёроолдоо хүртэл унаж байж босно.

Avatar

Дулам 2019-04-18 103.57.92.225

Сэтгүүлчид ийм этгээд бүдүүлэг үг хэлэхээ боль. Галзуу л гэвэл олон галзуу хүн бий болно. Залуус биесээ муу галзуу солио гээд дуудаж эхэлнэ. Үг хэлээ бодож л баймаар юмах

Avatar

Зочин 2019-04-18 64.119.17.89

эмнээлэгээ андуурчээ хѳѳ танай тасгийнхан 461-н үүдээ р л гүйлдээд байна даа

Avatar

Зочин 2019-04-18 202.179.31.103

Батзандан болд мэнгэт нар хурц хэлбэрийн галзуу

Avatar

ГАНБАА 2019-04-18 202.131.225.197

ЁС СУРТАХУУНГҮЙЧҮҮДЭЭР ДҮҮРСЭН НИЙГЭМИЙН УЛС ТӨРЧИД БОЛООД СЭТГҮҮЛЧДИЙН БОДРОЛД ЦӨХӨРНӨМ

Avatar

зочин 2019-04-18 192.82.65.120

Заримдаа ч бас сонирхолтой шүү, аятайхан үзэх юм зурагтаар байх биш.

Avatar

Зочин 2019-04-18 192.82.65.224

huzuugui hunii site biz dee tanaih. dandaa l MANANg magtaj baihiim da. bolichmoor yum. MANAN g demjseer baigaad unshigchgui bolchloo

Avatar

иргэн 2019-04-18 202.179.25.170

одоохондоо Шударга ёс тогтооно гэж дуугарч байгаа хэдийгээ Нэрлэж дэмжихгүй юм бол тэгээд ЦЭлбэгдорж МЭнхболд СБаяр Сайханбилэг Сү Батболд СЭрдэнэ Эрдэнэбат \n Баярцогт гээд Улс \n орон Ард иргэд дээ Элэггүй болчихсон Гэмт хэрэгтэнгүүд болох Ард иргэд дээ \n Адлагдсан Этгээдүүдыг Нэрлэх юмуу хаашаа юм тэгээд Балай юм бичих юм Нэрээ

Avatar

зочин 2019-04-18 203.91.118.247

МАНАН-ын захиалгаар УИХ-ыг муулаад байна уу, Эбэ, Миеэ-н үед л хурцын тасаг байсан байх даа, Мафи-гийн хулгай хийж байгааг мэдсээр байж юу ч дуугарч чадахгүй байсан биз дээ,

Avatar

Зочин 2019-04-18 66.181.187.130

Эзэндээ үнэнч Эрхэс байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж