БНСУ-ын Сөүл хотод саунд амарч байсан солонгос эмэгтэй "Б"-г монгол залуу “А” хүчирхийлэхийг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт /2019.04.09/ гарчээ.
Сөүл хотын Кван Ак дүүргийн сауны газрын эмэгтэйчүүдийн амралтын өрөөнд монгол залуу орж, унтаж байсан солонгос эмэгтэйг илсэн байна. Энэ үед бүсгүй цагдаагийн газар мэдэгдэж, хяналтын камерыг шалгахад “А”-г хүчирхийллийн хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн шалгаж эхэлжээ.
Монгол Улсын иргэн “А” нь 30 настай бөгөөд Сөүл их сургуулийн докторын сургалтад суралцаж байгааг тогтоожээ.
Эх сурвалж: https://news.sbs.co.kr
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ