Георгиевийн тууз юүг бэлгэддэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Георгиевийн тууз юүг бэлгэддэг вэ?

Орос оронд Германыг бут цохисны ялалтын 70 жилийн ойн баяр тохиож байна. Ялалтын баярын өдөр, Улаан талбайд баяр ёслолын жагсаалд оролцож байгаа хүн болгон Георгиевийн тууз энгэртээ зүүдэг уламжлалтай. Улбар шар, хар өнгө хосолсон туузан  тэмдэг нь өдгөө Орос орны бүх орос хүний эх оронч үзэл санааны бэлгэдэл болж хувирчээ.

Харин уг тууз анх  Оросын эх орнчдын билэг тэмдэг болсон нь сонин. Энэ туузыг анх 2005 онд ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачлан “Георгиевийн тууз” аян өрнүүлснээр бүх Орос орон даяар аугаа их эх орны дайнд Гитлерийн фашизмыг дарсан, улмаар Оросын төлөө гэсэн эх оронч үзлийн билэг тэмдэг болж хувирсан байна. Аугаа их эх орны дайны дараа ЗСБНХУ-ын төр засгаас "Германыг дарсан ялалтын төлөө» гэсэн нэрийн дор алрын одон бий болгож, энэ одонг илтгэх тууз нь харин одоогийн Георгиевийн тууз болсон аж.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж