"Никель Ганбаа" нарт холбогдох хэргийн нотлох баримт алдагдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

"Никель Ганбаа" нарт холбогдох хэргийн нотлох баримт алдагдаагүй гэв

"Никель Ганбаа" нарт холбогдох хэргийн нотлох баримт алдагдаагүй гэв

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням нарыг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд тус хэрэгт холбогдох нотлох баримтууд алга болсон талаар мэдээлэл цацагдсаныг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн гуравдугаар хороо, 19 дүгээр байрны гадна зогсоол дээр УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гурван залуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн” гэх хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэхүү хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад “Хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан” гэсэн нь худал мэдээлэл болно.

Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гурван этгээдийг баривчлах явцад дээрх этгээдүүд нотлох баримтаа устгах гэж байсныг тус дүүргийн цагдаа нар таслан зогсоож, эд мөрийн баримтыг бэхжүүлэн, хураан авсан. Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт эд мөрийн баримт болон биологийн дээжинд дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон ба прокурорын хяналт дор мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж