“Хаадын тоглоом”-ын сүүлчийн бүлгийн эхний ангийг 17.4 сая хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

“Хаадын тоглоом”-ын сүүлчийн бүлгийн эхний ангийг 17.4 сая хүн үзжээ

“Хаадын тоглоом”-ын сүүлчийн бүлгийн эхний ангийг 17.4 сая хүн үзжээ

Дундад зууны үеийн сэдэвт, уран зөгнөлт сая сая үзэгчийг байлдан дагуулсан олон ангит кино болох “Хаадын тоглоом”-ыг 17,4 сая хүн үзсэн талаар “HBO суваг” энэ долоо хоногийн Даваа гаригт мэдээлсэн байна.

Ням гаригт гарсан тус киноны эхний ангийг шууд хэлбэрээр “HBO GO” болон “HBO NOW” хэмээх утасны апп ашиглаж үзсэн үзэгчдийн тоо хоёр жилийн өмнө гарч байсан долдугаар бүлгийн 16,9 саяын амжилтыг эвджээ. Харин нийгмийн сүлжээгээр эхний ангийн талаар хамгийн их буюу 5 сая гаруй хүн жиргэсэн бол амралтын өдрүүдийн турш 11 сая хүн дурьдаж бичсэн гэж “HBO” мэдээлсэн байна.

Твиттэр хуудасны нийтлэлийн гол сэдэв тус киноны тухай байсан юм. Вестеросын зохиомол хаант улсад дайтах гэр бүлүүдийн тухай энэ кино 2007 онд анх дэлгэцнээ гарч, “HBO суваг”-ийн шилдэг хит цувралаар тодорч байсан. Долдугаар бүлэг нь анги тус бүрдээ 32,8 сая үзэгчийн хандалттай байсан ба наймдугаар бүлгийг илүү байна хэмээн уран бүтээлчид найдаж буй аж.

Мөн “Хаадын тоглоом” дэлхийн 150 гаруй улсад цацагддаг ч энэ олон орны үзэгчдийн тоон статистикийг тооцоолж гаргах боломжгүй юм” гэж “HBO суваг” мэдээлжээ.

“Хаадын тоглоом”-ын фенүүдийн тоо Америкийн хамгийн том телевизийн арга хэмжээний үзэгчдийн тоотой харьцуулахад маш бага байгаа аж. Жил бүр зохион байгуулагддаг Үндэсний хөл бөмбөг, Супер цом тэмцээн 100 сая, харин 2019 оны хоёрдугаар сард болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 29,6 сая үзэгчтэй байсан байна. “Хаадын тоглоом”-ын наймдугаар бүлгийн сүүлчийн анги ирэх тавдугаар сарын 19-нд “HBO суваг”-аар цацагдах юм.

Т.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж