Түймэртэй сельфидсэн Д.Мөнхжаргалын асуудлыг "хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Түймэртэй сельфидсэн Д.Мөнхжаргалын асуудлыг "хэлэлцэнэ"

Түймэртэй сельфидсэн Д.Мөнхжаргалын асуудлыг "хэлэлцэнэ"

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зусланд гарсан түймрийн голомтод Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сельфиджээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаа нь энэ гээд дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө зургаа авч фэйсбүүктээ нийтэлсэн нь ажлаа тайлагнах биш, эсрэгээрээ хоолойноосоо “олс уясан” хэрэг болов. Түүний сельфиг харж бухимдсан хүмүүс олон нийтийн цахим сүлжээгээр "Түүнд хариуцлага тооцох ёстой" гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал болон холбогдох албан тушаалтнууд түймэртэй сельфидсэн түүний асуудлыг "хэлэлцэх"-ээр болсон байна. Энэ үйлдэл нь хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал учраас олон нийтээс уучлал гуйх нь зөв гэсэн байр суурийг НЗДТГ-ынхан илэрхийлэв. Харин шинэхэн дарга Д.Мөнхжаргал болчимгүй үйлдэлдээ уучлал гуйх, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх эсэхийг харах л үлдлээ.

Өнгөрсөн ням гаригт Сүхбаатар дүүргийн Гоодойн зуслан гагнуурын оч үсэрч, гал алдсаны улмаас 20 айлын байшин үнс нурам болж, 15 га талбай өртөж, их хэмжээний хохирол учирсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж