Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” ТББ-ын тэргүүн Г.Нямдорж нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
Холбоотой мэдээ