“Ocean Partners Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй" | News.MN

“Ocean Partners Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй"

“Ocean Partners Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй"

“Ocean Partners Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй"

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн 40 сая ам.долларын өрийг "Ocean Partners” компаниар зуучлуулсан. Гэвч тус компани өмнө нь Ш.Батхүүтэй холбоотой байсан, өмнөх захирлуудтай нягт холбоотой ажиллаж байсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. "Ocean Partners” компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон сая түүний зээлийг төлөхөд оролцсон гэдгийг тэрбээр онцолсон юм. Энэ талаар "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Стандарт” банкны өрийг төлөхтэй холбоотойгоор зуучлагч компани "Ocean Partners” компани өмнө нь 2006 онд Ш.Батхүүг зээл авсан асуудалтай нь холбоотой байсан гэх мэдээлэл байна. Яагаад энэ удаад тус компанийг зуучлагчаар авсан юм бэ?

-Үүсээд байгаа эрсдэлийг бодолцож, гадаад өрийг хаах шийдвэр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Зуучлагч компанийг хэн сонгож, санал болгосон юм бол?

-Өмнө асуудалтай байсан гэдгийг би мэдэхгүй. Бид гадаад харилцаа, өр төлбөртэй холбоотой асуудлыг зөв явуулах нь чухал.

-Зуучлагчийн гэрээний үнийн дүнг хэлж болох уу. Зэсийн баяжмалаар төлөхөөр болсон гэх мэдээлэл байна?

-Нэг ч төгрөг, ам.доллар төлөхгүй. Олон улсын хэмжээнд явж байгаа дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа.

-Ш.Батхүү нараас өрийг нь төлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сая өр төлсний дараа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж байна. Асуудал буруутай этгээдийг хууль, шүүхийн байгууллага тогтоосны дараа яригдана.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг "Эрсдэлийн сан"-гаас төлсөн юм уу. Үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон бусад хүмүүс танай үйлдвэрт ийм эрсдэлийн сан байхгүй гэж яриад байгаа?

-"Эрсдэлийн сан"-гаас төлсөн. Тэр асуудлаар Засгийн газрын ажлын хэсэгт албан ёсоор материал бэлтгэж өгч байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрт саяхан хэд хэдэн томилгоо хийгдсэн. Таны өөрийн хувийн үзэмжээр томилгоо хийгдсэн учраас МАН-ын генсек таныг дуудаж уулзсан гэсэн мэдээлэл бий. Та юу хэлэх вэ? 

-Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Мэргэжлийн туршлагатай хүмүүсээ томилсон. Улс төрийн ямар нэг нөлөөлөл байгаагүй. Харин ч энэ удаагийн томилгоонд Засгийн газар оролцоогүй.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-04-18 66.181.179.71

МАН-ЫН МАФИЖСАН ХУЛГАЙЧ НАР БҮР ЦАГААНДАА ГАРЧЭЭ !!!Ц.НЯМДОРЖИЙН НАЙРУУЛСАН ЭЭЛЖИТ ЛУЙВРЫН АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАДАМСҮРЭНГИЙН ХАРИУЛТ ТАНЬД ЮУ БОДОГДУУЛЖ БАЙНА !!! ЭД ИНГЭЖ Л БАЙГ УУ !!!

Avatar

Зочин 2019-04-18 103.229.122.22

Татвар гаалийн хүмүүс маш тансаг баых юм, чаж ийм хангалттай байдаг байнаа

Avatar

Мадуро 2019-04-18 202.126.89.32

МАНАН МАФИ ГЭЖ БАЙХГҮЙ, БАТХҮҮ 4 САЯЫН ЗЭЭЛ АВСАГ. САЯ 40 ИЙГ ТӨЛСӨН. СТАНДАРТАД 6,5 ОЧСОН. БУСДЫГ НЬ ХҮҮКМАН МАФИ ХУССАГ.

Avatar

Кххх 2019-04-18 64.119.24.232

Энэ хулгайч хуулийн дагуу юм хийх уу

Avatar

зочин 2019-04-18 66.181.161.56

үнэхээр хуулийн дагуу бол юуг нь нуугаад байгаа.бас Монгол Улсын Үндсэн Хуульд иргэдийн татвараас баяжуудын баасыг тѳлнѳ гэсэн заалт байдаг билүү. Бичиг үсэг тайлагдсан Монгол Улсын Иргэн бүр уншиж, дагаж мѳрдѳх ёстой Монгол Улсын Үндсэн Хууль ш дээ

Avatar

Кэкэ 2019-04-18 104.238.205.123

Мэргэжлийн туршлагатай күмүүсээ томилсон гэнүү гэнүү\nгэнүү гэнүү\nУдакгүй 50 60 дарганцарууд томилогдоноо хараараа та муусайнууд, Акан дүүс, экнэр нөкрүүд, цус ойртсон нөкдүүдийн эрэн үе айсу. 60тэрбум, Шодоргос ёсоо көө

Avatar

Зочин 2019-04-18 64.119.22.16

Баяр хүргий МАНАН мафи эсрэг тэмцлийг дэмжигч нарт, одоо цаашдаа тэгээд яах уу тэмцээд л байх уу, МАНАН мафи гэж байхгүй л дээ уг нь гэхдээ яахав тэмцэл нэрийн дор хулгай хийж л байг, бид эндээ хүүк ба МАНАН болж хэрэлдэж л байя

Avatar

МУ-н татварын албанд мэдээлэл бий 2019-04-18 202.126.89.247

МУ-н татварын алба өнгөрсөн жил Олон улсын татварын мэдээллийн баазийг жилийн 200 мянган ам долларын лиценз төлж авсан. Тэр мэдээллийн баазаас энэ Ocean Partners гэж хаана бүртгэлтэй ямар компани, өмчлөгч нь хэн болох гээд бүх мэдээллийг ганц хайлт хийгээд гаргаад ирж болно

Avatar

Луйварчин өвгөн 2019-04-18 202.21.108.246

Энэ хулгайчид хулгайгаас өөр мэдэх юм ширхэг байхгүй.

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.40

Төрийн нууцад хамаарахаас бусад аливаа мэдээллийг төрийн болоод төрийн өмчит байгууллага иргэдэд өгөх үүрэгтэй, хуультай!!! Юм л бол "мэдээлэл өгөх боломжгүй" гэж ам таглах дуртай!!!!

Avatar

Нямаа 2019-04-18 64.119.23.242

Улсын хэмжээнд 37 сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 саяыг гаргуулж Сургууль байгуулъя. Энэ асуудлыг яаралтай шийдэж гүйцэтгэхийг "Шударга сайд Оюунэрдэнэд" үүрэг болгосугай.

Avatar

Нямаа 2019-04-18 64.119.23.242

Нэг ч төгрөг авалгүй зуучлалын бизнес хийдэг ямар сайхан буянтай компани вэ? Жаахан хүлээсэн бол тэр 40 саяыг чинь төлөөд өгчих байсан юм биш үү?

Avatar

Иргэн 2019-04-18 59.153.113.173

Энэ компани зуучилсан бол НО-той л гэсэн үг дээ?! Саяын томилгоогоор Батмөнхөөс бжсхд нь ямхр ч мэрэгжлийн бжс юу ч мэдэхгүй хүмүүс томилогдсон гэж ажилтан, ажилчид шуугиж байна шүү

Avatar

зочин 2019-04-18 103.57.92.224

мэдээгүй юм бол яах гэж яаран сандран 40 сая доллар улсын мөнгийг тэр луйврын компанид өгчихдөг юм бэ арай өөрөө холбоотой юм биш биз

Avatar

зочин 2019-04-18 103.229.121.94

батхүү бол зүгээр л утсан хүүхэлдэй ард нь чи болоод бусад нь байгааг ард түмэн мэднэ шүү дээ ман -ынхан сонгууль болон бусад ажлаа хууль гэгч зүйлээр бамбай хийж биднийг удаан дарлахгүй шүү!!

Avatar

Gungaa 2019-04-18 66.181.185.186

Ene ardiin nam 64 tei khogshiniig tetgebert ni gargaad zaluu khun tabia ene namd iim khumuuus mash olon bna shuu dee

Avatar

иргэн 2019-04-18 103.57.95.160

за одоо больж үздээ.ошин партнерс компанаас зэсийн баяжмалын урьдчилгаа авч төлчихөөд нэг цент төлөхгүй гэнүү. тэгээд энэ компани жастын өрийг төлж байгаа юм уу .бага шиг тэнэгтээч

Avatar

М 2019-04-18 103.57.94.209

Ардчиллыг хамгийн их эсэргүүцэж байсан ч албан тушаалаараа далимдуулж хамгийн их хөрөнгө мөнгө хожсон 1950-1960 оны хэсэг бүлэг луйварчдын нэг. Соц үеэс хүнийг хэрхэн хуурахыг сурсан худал хуурмагийн туйл болсон этгээдүүдийн нэг. Эд аймшигтай баян болсон. Энэ нөхөр гэхэд ганцхан удаагийн тушаалаар өөртөө 500,000$ авсан байсан биз дээ

Avatar

onom 2019-04-18 202.70.34.27

Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа тул хэлэх боломжгүй байна гэж юу гэсэн үг вэ? Хуулийн дагуу хэлж болохгүй юм уу, эсвэл хуулийн дагуу учир та нар санаа зовох хэрэггүй, илүү ажил, бид мэдэж байна гээд байгаа юм уу? Яг үнэндээ их ноотой л байна даа. Эхний асуулт бол тасархай. Яагаад тэр зуучлагч гэж? Үргэлж л нэг зуучлагч гарч ирээл… сайтар найруулсан жүжиг яваад бга биш үү.

Avatar

075 2019-04-18 66.181.161.53

Чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа битгий худлаа ярь ичээч худалч минь

Avatar

Зочин 2019-04-18 202.179.26.168

энэ нөхөр тээр жил "шижир алтын" захиаралтай цуг шүүхэд сууж байсан даа. дахиад суучихгүй л бол болоо.

Avatar

ГАНБАА 2019-04-18 202.55.191.130

ЛУЙВАРЧДААР ХАХСАН ЗАСАГЛАЛ АЙМШИГТАЙЯА…

Avatar

Зочин 2019-04-18 202.72.245.203

ЗА ТЭНЭГ БОЛООД ЖҮЖИГЛЭЭД ЭХЭЛСЭН ҮҮ? ГЭНЭН ИЧИМХИЫ БҮРЭГ ДАРУУ ЦАРАЙЛСАН БАТХҮҮ ЗҮГЭЭР Л ТАВИУР ТӨДИЙ АМЬТАН Ш ДЭЭ. ГОЛ ЭЗЭН НЬ 7 ХАУСТАН Ш ДЭЭ

Avatar

zochin 2019-04-18 202.21.98.10

hudlaa meden budilj baihaar uuriin huselteer ajlaa uguud zailaa hurdan\nard tumen guij bn\nnasaaraa uul uurhain buh tom ajluudiig hiicheed yasan hanaj tsaddaggui ym be

Avatar

зочин 2019-04-18 202.131.225.150

оюунэрдэнэ, нямдоржтонгууд эрдэнэтээс Монголын зэсийнхнийг хөөж гаргасан нь зөвхөн стандарт банкны өрийг Эрдэнэтээр өөрөөр нь төлүүлэх зорилгын үүднээс хийсэн л ажил. Монголын зэс Олон улсын шүүхээр яваад буцааж өгөх шийдвэр агараад ирэхэд эд нарын хэн ч хариуцахгүй улсын үйлдвэх хохироод л үлдэх юм. Сонгууль ойртож байгаа үед намынхаа нэрийг цэвэрлэх гэсэндээ Улсын үйлдвэрийнхээ газрыг гаргуунд гаргаж байгаа явдал.

Avatar

монгол иргэн 2019-04-18 202.131.236.170

Хэнд ч ойлгомжтой асуудал, МАН 2008-2012 онд Эрдэнэтийн 51%-барьцаалж, Жастын Батхүүгээр дамжуулан санхүүжигдсэн нь маш тодорхой юм даа. Тэнэг ч хүн ойлгоно.

Avatar

Зочин 2019-04-18 202.126.89.223

За энэ л мэдэхгүй байв гэж үү дээ

Avatar

зочин 2019-04-18 202.9.43.236

Хэлэх боломжгүй гэхээр л сэжиг бүхий байдаг

Avatar

Zochin, 2019-04-18 109.7.225.56

Ene chini sohor biluu

Avatar

Иргэн 2019-04-18 66.181.179.73

Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэнэ ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж