Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо | News.MN

Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо

Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо

Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж оо

Монгол Улс хоёр Ерөнхий прокурортой болчихоод байгаа. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгож УИХ-аар ёсчилсон Б.Жаргалсайхан. Харин нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Өөрөөр хэлбэл, манай шударга сайд “Эрдэнэт”-ийн 49 хувь болон С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр санаачилгыг гартаа авч, УИХ-ын чуулганы танхимыг шүүх танхим болгон хувиргаж, өөрөө улсын яллагчийн дүрд тоглох болсоор удлаа. Үг хийгээд үйлдэл бүр нь далд ашиг сонирхол бүхий тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр улайран улстөржиж байгаа нь цаанаа л сэжигтэй.

Ардчиллын алтан хараацайн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг хорих ангид эргэж очиж, төрийн сайдын ёс зүйг умартсанаа хэвлэлийнхний өмнө хэнэг ч үгүй ярих нь бүр ч аймшигтай. Гүйцэтгэх ажиллагааны нууц хийгээд гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг нийтэд зарлаж хууль зөрчих нь “Орондоо ч, онгоцонд ч хууль засдаг” сайдад юу ч биш аж. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон Ц.Нямдорж ийнхүү хуулин дээр Төрийн ордны цайны ширээн дээр гуталтайгаа гишгэдэг шигээ гишгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр амь тэмцэхийн учир харин юу бол…!?

Түүнийг Төрийн ордон болон УИХ, Засгийн газрын хуралдааны танхимыг шүүх танхим болгож “тоглох” зуур буюу 2019 оны эхний улиралд улсын хэмжээнд хүн амины гэмт хэрэг 20.8 хувиар өсч, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай албан ёсны мэдээллүүд гарсаар байна. “Эрүүгийн ертөнцийнхнийг дарсан баатар” гэж өөрийгөө рекламдуулдаг Ц.Нямдорж сайдад залуус хар тамхинд живж, хүүхдүүд сураггүй алга болж байгаа нь огт падгүй бололтой.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар өнгөрсөн оны аравдугаар сарын 04-нд Төрийн ордонд нэгэн ноцтой мэдээллийг хийсэн. Тэрбээр “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлчихсэн юм билээ шүү дээ” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн нь сэжиг бүхий сэжүүр биш гэж үү. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 01-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргасан. Угтаа Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ийм шийдвэр гарсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 14926 хуудас материалыг ил болгохоор хоёр дахиа шийдвэрлэсэн нь энэ.

Нэг ёсондоо, хэргийн гүйцэтгэгчдэд холбогдох хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан юм. Харин 74 хуудас материалыг “Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой” хэмээн нууц хэвээр үлдээсэн. Олон нийтийн зүгээс “Үлдсэн 74 хуудас хавтаст хэрэгт л захиалагчтай холбоотой хэрэг байгаа болов уу” гэх таамаглалыг дэвшүүлсэн хэвээр байгаа. УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2015 онд байгуулагдаж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх гүйцэтгэгчдийг илрүүлэн шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн ч захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж байсан юм.

Яг энэ эгзэгтэй үед Ц.Нямдорж гэмтнүүдийг биш, өөрийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллах үед илрүүлээгүй энэ хэрэг дээр улсын яллагчийн дүрд тоглож, улс төрийн гол хэрэгслээ болгон ашиглаж байгаад АН-ынхан төдийгүй МАН-ынхан ч дотроо эгдүүцэж суугаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 онд “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, бурхан болсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлж чадахгүй учраас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбон хэлмэгдүүлэх гэж байна” гэж фэйсбүүк хуудастаа бичиж байв. Харин улс төрийн хүрээнийхэн энэ талаар “О.Содбилэгт хов хүргэсэн нөлөө бүхий хүн нь Ц.Нямдорж сайд байх” хэмээн ил, далд ярилцах нь бий.

Шударга дүрт Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдсоны дараа С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг мөн адил тав дахиа тараажээ. Хувь улс төрчийнх нь улайрсан дайралт, О.Содбилэгийн бичсэн пост, “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлсэн нь хэлмэгдүүлэлт” гэх хэвлэл мэдээлэл, сошиалаар хөврөх өндөр төлбөрт сөрөг ПР, захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлогууд, гүйцэтгэх ажиллагааны нууцыг удаа дараа задруулсан явдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн өшөө авалтын хэрэгсэл болгохыг завдаж буй үйлдлүүд гэхмэтчилэн Ц.Нямдорж сайд ба энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөх үйл явдлуудыг ажиглавал “Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуумаар санагдана.

Үнэхээр захиалагч нь хэн бэ, Ц.Нямдорж сайд аа. Захиалагчийн хэргийг замхруулах захиалгыг танд хэн өгсөн бэ. “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлээд л байсан юм билээ” гэдэг энэ үгийг та телевизийн камерын өмнө хэлсэн. Энэ бол хөдөлшгүй бөгөөд үгүйсгэшгүй баримт. Тэгэхээр “Гүйцэтгэгчдэд холбогдох шүүхийн тогтоолыг би харсан” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнчлэн Ц.Амгаланбаатар хэнийг захиалагчаараа нэрлэснийг Ц.Нямдорж сайд та мэдсэн л байж таарна. “Түр хороо байгуулна, би ахална” гэж улайраад байгаагийн тань цаана С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүр замхруулах санаархал байгаа юм биш биз. Энэ санаархал тань тодорхой болбол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч дэнжигнүүлж, МАН-ынхныг яруу алдарт 100 жилийн ойгоор нь гудамжинд гаргахын л дохио.

Ц.Нямдорж сайд “Намайг энэ хэрэгт анхаарал тавиад эхэлмэгц над дээр эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж ярих болсон. Өрөвдүүлэх тактик ч байж мэднэ. Өөрийг нь Хятадын тусгай албадтай холбоотой байсан эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа шүүхийн тогтоол уншиж, гүйцэтгэх ажилтны нэрийг зарласнаараа улсын нууц задруулсан хэргээр прокурор, тагнуулын байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь 2018 он. Тэр ч атугай эхнэр, хүүхдүүд, бэрийнхээ нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгөтэй нь хэвлэлүүдээр илж болж, АТГ-ынхан ч энэ хэргийн мөрөөр орж шалгаж байсан удаа бий. Гэвч өөртэйгөө холбоотой эл хэрэгт шударга сайд нөлөөлж хав даруулсан гэх мэдээлэл байдаг.

“Сэтгүүлчдийг тагнаж чагнасан” гэх дуулиант хэрэг нь ч мартагдаагүй байна. Өнгөн дээрээ шударга царайлж, үнэн хэрэгтээ сэжигтэй үйлдлүүдийг ийнхүү байнга гаргах Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан явдлыг хувь улс төрчийн хувиар “мөрдөн шалгаж”, улс төр дэх дайснуудаасаа өс хонзонгоо авах зорилго бүхий Түр хороо нэртэй орчин цагийн Онцгой бүрэн эрхт комиссыг ахална гэж улайраад байна даа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага багтдаг. Ийм атал илт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа биш үү. Ингэхэд Ц.Нямдорж “Эрдэнэт” дээр бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд болдог юм биш биз. Болдог ч биш цаад эзэн нь түүнд ийм “тушаал” өгч таван удаа сайд болгосон уу. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох ямар нууц ашиг сонирхол танд байна вэ, Ц.Нямдорж сайд аа?

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-18 202.131.245.243

Бандаашаа аваад малгайгаа ологүй орхисон этгээдээс асуувал яасан юм бэ?

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.55

Зоригийг Отгонбилэгийн захиалгаар, Багабандийн зөвшөөрлөөр, Баярын зохион байгуулалтаар Мөрөнгийн гүйцэтгэх ажилтнууд алсан байхаа, Зориг алагдлаа гэхэд Бага бандь хэзээний мэдсэн байсан гэдэг чинь Зориг яг одоо алагдана гэдгийг яг таг мэдэж байсаных байж магадгүй юм байна 1999 онд Зоригийн алагдсаныг илэрүүлэх ажлын хэсгийнхэн " Хэрэг бол илэрсэн, цаг нь болохоор нийтэд зарлана гэж байсан гэдэг юм. Төрийн тэргүүн оролцсон учир нууцад ороод , гэрч болох хүмүүс бүгд алагдсан гэдэг биз дээ???

Avatar

Зочин 2019-04-18 66.181.185.220

Далд ертөнц судлаачаар шалгуул. Сүнстэй холбоо барьдаг хүнийг ашигла. Ахмад дипломатч нараар дамжуулан гадаадын нэртэй мэргэ төлөгч, бөөчдийг авчир.

Avatar

Зочин 2019-04-18 150.129.143.250

Ц.Нямдорж Ц.Элбэгдорж 2 хоёулаа Монголын урагшлах замд том саад болж байсан байгаа ч гэж боддог. Хоёулаа Хятадын талд ашигтай үйлдэл гаргаж байсан гэж манай ахмад чекистүүд ярих юм билээ. Тэгэхээр Төр гэж байгаа бол хэзээ нэгэн цагт энэ 2 этгээд шударга шүүхийн өмнө өчгөө өгч гэсгээлээ хүртэж л таарна. Өөрсдөө гэсгээгдэхгүй өнгөрөх гэж хөөцөлдөнө гэдэг үр хүүхдүүддээ ялаа үүрүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгох ухаан энэ 2-т заяасангүй

Avatar

Элбэгдорж 2019-04-18 64.119.17.83

Мууг, нүглийг нүгэлтнүүд өөрсдөө илчилдэг бас далдлах гэж гүйдэг. Өөрсдийгөө хуурч байгаа юм. Яахав, яахав хийх гэснээ хийг. Тэр тусмаа уудаг цаасан дээгүүр бэхтэй гутлаар туучиж байгаа юм шиг өөрийгөө илчилсээр байх болно. Ул мөр нь тодорно. Нэг л өдөр үнэн дүр төрх нь илчлэгдэнэ.

Avatar

Зочин 2019-04-18 64.119.17.83

Мууг, нүглийг нүгэлтнүүд өөрсдөө илчилдэг бас далдлах гэж гүйдэг. Өөрсдийгөө хуурч байгаа юм. Яахав, яахав хийх гэснээ хийг. Тэр тусмаа уудаг цаасан дээгүүр бэхтэй гутлаар туучиж байгаа юм шиг өөрийгөө илчилсээр байх болно. Ул мөр нь тодорно. Нэг л өдөр үнэн дүр төрх нь илчлэгдэнэ.

Avatar

zochin 2019-04-18 202.179.26.81

Ene dorvodod ih uchir bii dee. MAN dahin Zorigiin hergeer 2020 onii songuulid yalna gedeg gonjiin joo

Avatar

Зочин 2019-04-18 202.72.245.203

ЗАХИАЛАГЧ ЧАД ХИЙСЭН. ХЭРГИЙГ 2 ТАЛЫН ТОЛГОЙЛОГЧИД ХУЙВАЛДАН ХАМГААЛЖ БАЙГАА УЧИР ИЛРЭХГҮЙ БГАА ЮМ.

Avatar

Зочин 2019-04-18 202.9.43.38

Үнэндээ гэмт хэрэг мөрдөхөөс эхлээд ялангуяа прокурорын хяналт үнэхээр дампуурсан. Үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл хүмүүжил нь эвдэрсэн байгаа юм. Тэгээд л дотроос нь сэлбэж томилоод байх юм. Энэ утгаар нь Нямдоржийг дэижмнэ. Гэхдээ Нямдорж хуулийг дээдэлсэн уужуу тайван гарцаагүй замаар биш хэт яарч сандарч хүч түрэмгийлэн өөрийгөө бүхний дээр тавьсан байдлаар зүтгэж байгаэа нь басхүү ёэжиг төрүүлнэ.

Avatar

Зочин 2019-04-18 76.86.9.107

Жинхэнэ Исмэл тайж дөрвөд хүн биш гэж монголчууд хэлдэг биз дээ

Avatar

Нэг ийм юм байна 2019-04-18 202.179.26.216

http://todmedee.mn/3600.html

Avatar

TAGNUUL 2019-04-18 94.214.181.162

OTGONBILEGIIN OROND DORLIGJAV SHINEER OCHCHIHSON UVS HULGAICH NAR TUUNEE ALDAHGUIN TULD JU CH HIIHEES BUTSAHGUI BAISAN UY.ERDENET DEER UVS ZAVHANIIHAN ALALTSAJ BAISAN UY L DEE.UVSIINHAN ZORIGIIG ALAAD OTGONBILEGT TOHOH TOOTSOOTOI BAITAL BUTELGUITSEN.TEGEED SUULD SH.O-G HUJAA NUUTS ALBATAI NIILJ ALSAN.MENGET ZORIGIIG UHSENEES HOISH JINHENE AMILSAN CHOTGOR BOLSON.UUL NI BOL TER ERDENETIIN 49% ZORIGIIN UHEL MONGOL HUNIIG UZEN JDDAG MONGOL ULSIIN TOLOO TSOHILOH ZURHGUI TUUND JUNII HAMAATAI BILEE.JAA

Avatar

Зочин 2019-04-18 150.129.140.206

Тухайн үед хамгийн том хэрүүл нь Эрдэнэтийн Монгол талын 75 % буюу нийт үйлдвэрийн 37 орчим хувийг хууль бусаар өөрийн эзэмшилд оруулчихсан байсан Ш.Отгонбилэгийг ГОК-ын захиралаас буулгах, улмаар Монгол улс хяналтаасаа алдчихсан ГОК-ыг хяналтандаа авах үйл ажиллагаа, дагалдах улс төр хэрүүл л байсан. Энэ үед Ш.Отгонбилэг ГОК-ыг бүрэн эрхшээлдээ оруулж, түүний мөнгийг ямар ч хяналтгүй өөрийн хармай руу урсгадаг, хэмжээлшгүй баян, хэмжээлшгүй эрх мэдэлтэй хүн болчихсон байсан…

Avatar

Зочин 2019-04-18 150.129.140.206

Тухайн үед хамгийн том хэрүүл нь Эрдэнэтийн Монгол талын 75 % буюу нийт үйлдвэрийн 37 орчим хувийг хууль бусаар өөрийн эзэмшилд оруулчихсан байсан Ш.Отгонбилэгийг ГОК-ын захиралаас буулгах, улмаар Монгол улс хяналтаасаа алдчихсан ГОК-ыг хяналтандаа авах үйл ажиллагаа, дагалдах улс төр хэрүүл л байсан. Энэ үед Ш.Отгонбилэг ГОК-ыг бүрэн эрхшээлдээ оруулж, түүний мөнгийг ямар ч хяналтгүй өөрийн хармай руу урсгадаг, хэмжээлшгүй баян, хэмжээлшгүй эрх мэдэлтэй хүн болчихсон байсан…

Avatar

Зочин 2019-04-18 150.129.140.206

Тухайн үед хамгийн том хэрүүл нь Эрдэнэтийн Монгол талын 75 % буюу нийт үйлдвэрийн 37 орчим хувийг хууль бусаар өөрийн эзэмшилд оруулчихсан байсан Ш.Отгонбилэгийг ГОК-ын захиралаас буулгах, улмаар Монгол улс хяналтаасаа алдчихсан ГОК-ыг хяналтандаа авах үйл ажиллагаа, дагалдах улс төр хэрүүл л байсан. Энэ үед Ш.Отгонбилэг ГОК-ыг бүрэн эрхшээлдээ оруулж, түүний мөнгийг ямар ч хяналтгүй өөрийн хармай руу урсгадаг, хэмжээлшгүй баян, хэмжээлшгүй эрх мэдэлтэй хүн болчихсон байсан…

Avatar

z 2019-04-18 64.119.23.119

zahialagch n otgonbileg nuun daragduulj zamhruulah uuregiig n nymdorj moron hurandaa 2 guicetgegch n odoo barigdsan baigaa 3 buh zuil oilgomjtoi bna shuu dee

Avatar

z 2019-04-18 64.119.23.119

zahialagch n otgonbileg guicetgegch n barigdsan nuun daragduulsan holbooton n nymdorj oilgomjtoi bna

Avatar

Зочин 2019-04-18 66.181.160.3

булган батүүл хоёрыг бариач тэгээд захиасан юм бол

Avatar

ЛХАГВАА 2019-04-18 103.240.241.110

ЭРДЭНЭТИЙН УНАГАН ИРГЭД АМГААГ ЯМАР ХҮН ЧАНАРГҮЙ ХӨГИЙН ХУЛГАЙЧХУДАЛЧ 9ШИД НЬ БҮРДСЭН СҮГ ГЭДГИЙГ ОЛОН ХҮН МЭДНЭ. ОТГОНБИЛЭГ ШИГ ТОМ ХҮН ИЙМ ХӨГИЙН ХҮҮХДҮҮДЭЭР ХҮН АЛУУЛАХ ХҮН БИШ ЭЭ? ЯДАЖГАНЦ ХАМГААЛАГЧ ОЛДОНО БИЗ ДЭЭ

Avatar

ЛХАГВАА 2019-04-18 103.240.241.110

ЭРДЭНЭТИЙН УНАГАН ИРГЭД АМГААГ ЯМАР ХҮН ЧАНАРГҮЙ ХӨГИЙН ХУЛГАЙЧХУДАЛЧ 9ШИД НЬ БҮРДСЭН СҮГ ГЭДГИЙГ ОЛОН ХҮН МЭДНЭ. ОТГОНБИЛЭГ ШИГ ТОМ ХҮН ИЙМ ХӨГИЙН ХҮҮХДҮҮДЭЭР ХҮН АЛУУЛАХ ХҮН БИШ ЭЭ? ЯДАЖГАНЦ ХАМГААЛАГЧ ОЛДОНО БИЗ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2019-04-18 202.179.31.114

ОТГОНБИЛЭГ БАТҮҮЛ 2 ЗАХИАЛСАН ГАНХУЯГ БОЛБОО БАРЬЖ АМГАЛАНБААТАР СОДНОМДАРЖАА ЧИМГЭЭ НАР АЛСАН НЬ ҮНЭН Л ЮМ БИЛЭЭ ШДЭЭ НЯМДОРЖ, СОДБИЛЭГ 2-ЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-04-18 182.160.1.96

Хар мэнгэт нямдорж тагнуулийн асан даргад хорсож ийм үйлдэл хийгээд байнаа. Өөр шалтгаан бхгүй. Ер нь хүмүүс прокурор асан Эрдэнэбатад итгэхээс өс санаж хорссон нямдоржид итгэхгүй. Хуулийн сайд гэхэд дэндүү замбраагүй шааж байх юм. Энэ хэргийг ёстой завааруулж өглөө дөө. Зоригийн ах дүү нар хэн нь хэн бэ? гэдгийг ялгаж салгаж хэлэх биз ээ. Хуульч хүн гэхэд хэцүү нөхөр юм энэ Нямдорж. Дараагийн парламент Нямдоржийг няц дарах байх шүү.

Avatar

Зочин 2019-04-18 202.9.43.245

НЯМКА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ Л ТААРАА. Баригданадаа баригдана

Avatar

ядаргаатайн 2019-04-18 202.179.26.168

эрдэнэттэй хамаатай гээд л цуураад байсан, одоо замхрах шатандаа орчоод байгаамуу? яачаад байгаа юм

Avatar

Зочин 2019-04-18 37.29.23.99

Батүүл малгайгаа орхисон гээ биздээ ..магадгүй бандаж аа ч орхисон байсан биз 70 уулаа ороод гарахдаа сэмхэн олж аваад малгайгаа олоогүй ..нөгөө өндөр нам 2 хүн н хэн бэ ? Нэг н ээбээ эмэгтэй н ээбээгээс өндөр том биетэй ..ардчилалынхан дотор том биетэй олон эмэгтэй байна уу ..хайвал олдох юм биш биздээ.

Avatar

ardtumnii neg 2019-04-18 66.181.191.122

zuvuu zuv ene muuhai uvgun turuus zailaagui tsagt muu muuhai buhen urgeljleel bh bhdaaa yaanadaa

Avatar

ardtumnii neg 2019-04-18 66.181.191.122

zuvuu zuv ene muuhai uvgun turuus zailaagui tsagt muu muuhai buhen urgeljleel bh bhdaaa yaanadaa

Avatar

зочин 2019-04-18 103.87.255.66

Энэ Нямдорж гэж хүн Монголын төр, хууль хяналтын байгууллагаар тоглоом хийгээд суугаад байх уу. Нэг л их шударга ёс ярьсан шударга дүрд тоглосон байх юм. Хийсэн үйлдэл нь тэс өөр . Улаан цагаан ёс зүйн зөрчил гаргаж эрх мэдлээ ашиглан Эрдэнэтэд шахаа хийдэг . Хятадуудаас цайны мөнгө авдаг биз дээ. Хэн итгэх юм .

Avatar

Зочин 2019-04-18 66.181.179.71

С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ГОЛ ЗАХИАЛАГЧ НАРЫН НЭГ ГЭГДДЭГ Ш.ОТГОНБИЛЭГИЙН ХҮҮ О.СОДБИЛЭГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ОРЖ ГЭМ БУРУУТАЙ ТОГТООГДСОН ГҮЙЦЭТГЭГЁ НАРЫГ УЛАЙМ ЦАЙМ СУЛЛАХЫГ ШААРДАЖ ЭХЭЛЛЭЭ !!!! ЭНЭ АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ НАР ХАМЖИГЧ Ц.НЯМДОРЖТОЙГОО ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ НҮГЛЭЭ НАМИНЧЛАХ ЦАГ ИРНЭ !!!!

Avatar

Зочин 2019-04-18 66.181.191.48

Зарим хүмүүс яагаад сандраад, Нямдоржийг зүхээд байнаа. Захиалагч нь АН дотор, тэгэхдээ, чухам хэн нь вэ гэдгийг ард түмэн анхнаас нь мэддэг онцлогтой хэрэг. Тэд саад хийж, замхруулсаар 20 гаруй жил болсон байна. Үүнийг энэ бичиглэл ч баталж байна.Үүнээс үзэхэд хэргийн эзэд О. агсан руу чихэж Эрдэнэтээс тэр үеийн насанд хүрээгүй шахам залуусыг авчираад архаг ялтнуудтай нийлж ял тулгажээ. Тэгээд О сэжигтэйгээр осолд орсон, дараа нь зохиомол хэрэг үүсгэжээ гэмээр….

Avatar

зочин 2019-04-18 202.9.42.159

х****а

Avatar

Baatarhuu 2019-04-18 94.214.181.162

DORLIGJAV NYAMDORJ 2 ZAHIALSAAN.DORLIG TUHAIN UYD ERDENETIIN SHINE EZEN BOLCHOOD UVS MAFIINHAN ZAVHANII HULGAICH NARTAI ID ALALTSAJ BAISAN UY.

Avatar

Зочин 2019-04-18 150.129.140.244

Орос ээжтэй С.Зориг амь насаа алдахынхаа өмнө ОХУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Тэр оросуудтай юу гэж тохиролцсон байсан бэ? Ярианы тэмдэглэл нь байх ёстой. Тэр үед оросыг үзэн ядагч, хамгийн ихээр харааж, зүхэж байсан хэн хэн байлаа? Энэ талаас нь манай мөрдөгчид үзэж , харсан юм байдаг болов уу? Бодууштай асуудал биш үү?

Avatar

Зочин 2019-04-18 66.181.160.3

хэнд ч ойлгомжтой жүжигт тэнэг хүн л итгэх байх

Avatar

Элбэгдоржийгоо хамгаалъя. 2019-04-18 202.131.245.243

Адгийн муу ч гэлээ төрийн тэргүүн байсныг нь бодолцож, Перугийн ерөнхийлөгчийн жишээнээс сургамж авч, эртхэн төрийн хамгаалалтанд авч, 461-ийн люксэд аваачиж хамгаалах ёстой юм биш үү? Өөрөө өөрийгөө бандаашаараа яагаа ч билээ.

Avatar

Irgen 2019-04-18 103.26.194.247

Nyamdorjoos salj baij tur ariusan

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.115

Nyamka Elvegdorjiig hergiin zahialagch gej itguuleh geed uuriiguu orooson teneg gar.Elbegdorj hooson chalchigchiig ard tumen medne,alsdaa Elbegdorj teneg ene heregt holbooguig bugd medeh bolno.

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.115

Odoo tur barij bgaa Ulaan Nyamka Huuk Enhtuvshin NEnhbold Jenkogui MANAN bol jujig.Zandanshatar Sodbaatar JEnhbayar MANANgiin booluud

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.115

30 jil turd suusan Nyamka MANAN gej hasgirdag niiteeree dagaj hoshgirdog h**** idsen dampuu uls.

Avatar

Зочин 2019-04-18 223.62.162.45

30 jild huuliin baiguullaga samarchihaad odoo genet ariun hun bolohuu?

Avatar

Зочин 2019-04-18 203.91.115.42

Нямдорж бол 2 үзүүртэй гэдэг нь ямар ч засгийн үед сайд хийгээд байгаагаас харагддаг. Шударга хүн мөн үү.

Avatar

ЗОЧИН 2019-04-18 202.126.89.23

Алуурчинг хамгаалж янз бүрийн гүтгэлэг бичихээ больмоор юм.Захиалгат нийтлэл!

Avatar

Зочин 2019-04-18 202.131.245.243

Перу улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө өөрийгөө буудан хөнөөжээ.

Avatar

Зочин 2019-04-18 103.26.195.137

их хурал дээр отгонбилэгийн хүү хамгийн эхэнд ямар асуулт тависныг сайн анхаар. түүнд нь хариулт өгсөн санаатай. тэр ямар учраас тийм асуулт тавьж баяр хөөр болоод байв аан????

Avatar

J. Erka 2019-04-18 202.179.25.209

Ц.Нямдоржийг л үзэн ядаж бичдэг болж, түүнээс юу, яагаад айсандаа юу ? Коммент бичсэн ч "айсан хүнд аргал хөдлөнө" гэгчээр цаанаасаа яая даа гэсэн байдалтай "бичих" нь цаана нэг "айдас"-тай байгаа хүний шинж мэдрэгдэх юм. Яан даа яан даа …
Маргаанд оролцогчид өөрийгөө зөвтгөх гээд "Хийсэн хэрэгтээ биш хэлсэн үгэндээ унчих" нь инээмээр ч, харамсамаар ч юм шиг …

Avatar

Kkkk 2019-04-18 202.9.42.159

Нохойн баас

Avatar

Зочин 2019-04-18 178.194.37.178

Tsust a*******n Nyamdorj

Avatar

Зочин 2019-04-18 202.72.245.203

ЗАХИАЛАГЧ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ. ХАРИН ЭНЭ ХЭРГИЙГ ДАРАХ АЖИЛАГААГ 2 НАМЫН ТОЛГОЙЛОГЧИД ХАМТРАН ХИЙСЭЭН. ЭНН БОЛ ИЛТ ОЙЛГОМЖТОЙ БГАА Ш ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-18 202.9.44.173

Энэ бичвэрээс Нямдоржийг бууруутгах зүйл олдохгүй байна. Харин энэ бичвэрийн түр хороог Нямдоржоор ахлуулж болохгүй шүү гэх агуулга, айдас харагдаж байна.

Avatar

Hen hen ruugee hudlaa gutgej baisnaas Bulganaar l uneniig heluul 2019-04-18 108.218.234.108

Bulganaar l uneniig heluuleech dee. Bulgan yaj ch bodson mash sejigtei. a*******n hezee ch amid gerch uldeedgui. Olon ulsiin jishigt amid gerchiig hamgiin turuund sejigledeg, aimshigt allagaas ev eruul sav saruul uldsen amid gerch ihenh tohioldold holbootoi baidag

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.14

Булган нь биш гэж хэлсэн гэж ойлгогдоод байгаа. Хэрэгтэнг илрүүлчээд байдаг, харин Булган нь биш гээд байдаг. Оюун гишүүн бас энэ хэрэг илэрсэнд итгэлгүй байгаа харагдсан. Ер нь ганц Нямдорж ч биш олон хүн итгэлгүй байгаа харагдаад байгаа.

Avatar

ОРДНЫ ТАЙГАН зика 2019-04-18 120.16.106.179

НЯМДОРЖ ЯМАРВАА НЭГЭН ОРОЛЦООГҮЙ БАЙСАН БОЛ ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРЭГ, ЗАХИАЛАГЧ НАР ЭРТ ДЭЭР ҮЕД ИЛЭРЧИХ БАЙСАН БИЗ…

Avatar

Kkkk 2019-04-18 202.9.42.159

пика н**ш

Avatar

зочин 2019-04-18 202.9.43.236

Үнэхээр зальтай, шударга дүр эсгэсэн хоёр нүүрт хүн юм даа. Би прокурор тэдэн жил хийсэн хүн шүү гэж ирээд л айлгах санаатай. Танаас олон жил хийсэн хүн дуугүй л ажиллаж, амарч байна

Avatar

Үхэр Монгол 2019-04-18 192.82.66.151

Бүгдээрээ айгаад дуугарч чадахгүй байсан хэргийг сөхөж гаргасан Мэнгэт нөхрийг дараад амыг нь барьчихвал энэ хэрэг аяндаа замхрана биз ээ. Үүнийг л энэ бичээч хүсээд уриалаад байгаа юм биш үү ??

Avatar

TENEG 2019-04-18 94.214.181.162

TENEG HUMUUSIIG 2 ANGILDAG MOROOROO GEN HORGUI TENEG AYULTAI TENEG GEJ.NYAMDORJ MASH AYULTAI TENEG.HAR MASS BOLON TUUNII NUTGIIN MAFIA TUUNIIG DEMJDEG.BUGD HUNII MUUD DURLAGSAD. BUUR TUUND HAIRTAI GEECH.JAAGAAD GEVEL TUUNII HUNII MUU UZEHIIG NI HARJ TAASHAAL AVDAG BOLCHIHSON.HORON SANAATAI TENEGUUDIIN SANAAND HUNII SANAAND OROMGUI AD ZETGERIIN ZALI MEH BUZAR SANAANUUD ERGELDEJ BAIDAG JM.ORORIINHOO TER SANAAG ORSOLDOGCH DEEREE NAAJ TUUGEEREE NAMNADAG.

Avatar

Зочин 2019-04-18 180.149.96.90

Ц.Нямдорж сайд ба энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөх үйл явдлуудыг ажиглавал “Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуумаар санагдана.

Avatar

зочин 2019-04-18 66.181.168.8

Хэргийн жинхэнэ захиалагч нь иймэрхүү нийтлэл бичүүлээд байгаа юм биш үү гэдэг л ортой .

Avatar

Зочин 2019-04-18 202.21.108.138

Зоригийн хэрэг яах аргагүй Нямдоржтой маш их холбоотой.

Avatar

зочин 2019-04-18 202.9.42.159

Үнэхээр тэгж харагдаад байна. Наадах мэнгэт үрчийсэн н**ш ёстой байж ядаж байндаа.

Avatar

Зочин 2019-04-18 202.21.108.138

Энэ Нямдорж яагаад ,Зоригийн, хэргийг замхруулах гээд улайраад байна аа! Нямдоржийг л сайн шалгамаар юм! Ер нь Нямдорж гадны ,Хядад,ын захиалгаар ажиллаад байгаа бишүү!

Avatar

Амар 2019-04-18 202.179.27.28

Хэргийн жинхэнэ захиалагч нь иймэрхүү нийтлэл бичүүлээд байгаа юм биш үү.Хө.Айн.

Avatar

tulga uk 2019-04-18 82.19.36.187

Alsan geed hereg huleesen humuusees zahialagchiig n ali hediin asuugaad todruulchihsan baimaar yum. Erunhiidoo 2 angitai hudlaa jujig bolj taarch baigaa yum dag. a*******n geed baigaa humuusiin huruunii hee hergiiin gazar baidggui geed helj bailee. Er n unemshihed hetsuu jujig nairuulsan ulsuud uls turiin zorilgotoigoor…..

Avatar

Зочин 2019-04-18 202.179.24.57

Хэрэг илрүүлэх нэрээр жирийн хүнийг хохироож болохгүй. Түүний оронд олохгүй байсан дээр.

Avatar

зочин 2019-04-18 202.179.31.242

Хэргийн захиалагч нь иймэрхүү нийтлэл бичүүлээд байгаа юм биш үү гэсэн хардлага бол байна. Ерөнхийдөө ард түмэн бол энэ хэргийн эзэн холбогдогч нь манай улсын №1 байсан 2017 онд ажлаа өгсөн хүнийг л гээд байгаа шүү дээ.

Avatar

bn 2019-04-18 202.131.236.10

haha ard tumen gechihjee

Avatar

Зочин 2019-04-18 150.129.142.13

Нямдорж өөрөө захиалагч юм биш үү. Өөрөө тийм цэвэр хүн мөн үү Генерал Баатарыг хэлмэгдүүлж шоронд суулгасан тухайгаа яагаад ярихгүй байна вэ? Баатар генерал гадаадын тагнуулын байгууллагад элссэн тухай нь ярихад үүн дээр яагаад шалгалт хийхгүй байна вэ?

Avatar

Мангал 2019-04-18 202.179.31.7

Үүнийг бичсэн хүн нэрээ тавиач. Хэнээс айгаад, хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ. Үүнийг Элбэгдоржийн даалгавраар Өнөрбаяр нь л бичсэн юм шиг байна. Яагаад гэвэл энэ хэлмэгдүүлэлтэнд их ойрхон байж, магадгүй өөрөө биечлэг оролцсон нөхөр л ийм юм бичнэ шүү дээ. Одоо энэ хэлмэгдүүлэлтийнхэн шээс нь гоожоод, хамаг булхай нь илрээд ирж байгаа нь энэ дээ. Элбэгдоржийн үед бүх хуулийнханд өгсөн алдар цолны шагналын асуудлыг дараа нь эргэж харах хэрэгтэй. Энэ хэлмэгдүүлэлт болон Энхбаярын баривч

Avatar

Мангал 2019-04-18 202.179.31.7

Үүнийг бичсэн хүн нэрээ тавиач. Хэнээс айгаад, хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ. Үүнийг Элбэгдоржийн даалгавраар Өнөрбаяр нь л бичсэн юм шиг байна. Яагаад гэвэл энэ хэлмэгдүүлэлтэнд их ойрхон байж, магадгүй өөрөө биечлэг оролцсон нөхөр л ийм юм бичнэ шүү дээ. Одоо энэ хэлмэгдүүлэлтийнхэн шээс нь гоожоод, хамаг булхай нь илрээд ирж байгаа нь энэ дээ. Элбэгдоржийн үед бүх хуулийнханд өгсөн алдар цолны шагналын асуудлыг дараа нь эргэж харах хэрэгтэй. Энэ хэлмэгдүүлэлт болон Энхбаярын баривч

Avatar

нус.mn бол МАНАНгийн алуурчдын сайт 2019-04-18 202.131.245.243

Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Элбэгдорж оо?

Avatar

Зочин 2019-04-18 202.179.25.44

Зоригтой хэлжээ. Ийм үед зоригтой хэлсэн нь дээр. Ямар улсын нууц задруулж байгаа биш, хууль зөрчиж байгаа биш угаасаа Нямдоржийн үйлдэл тэгэж л харагдуулаад байгаагаас хойш.

Avatar

Shodorgo 2019-04-18 46.91.109.88

Naad shodorgo gar Chin yagaad daraid baina. Ih l shijigtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж