Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наймдугаар багийн нутаг дахь Далангийн голд хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага өчигдөр 17:40 цагийн аймгийн ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг автомашинтай очсон ч охиныг аварч чадаагүй байна. Талийгаач Б нь 12 настай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Эрдмийн гэгээ сургуулийн 6 дугаар ангийн сурагч байжээ. Аврагч нар өчигдөр оройдоо охины цогцсыг гарган авч, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Д.ЦЭЦ