"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

"Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл байна. Түүнийг өнгөрсөн 2018 онд уг албан тушаалд томилсон бөгөөд гэрээт хугацаа нь энэ оны дөрөвдүгээр сард дуусч байгаа аж.

Д.Мөнхтүшиг нь Ц.Балдорж агсны хүү бөгөөд уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ хувийн шалтгаантай холбон тайлбарлажээ. Тэрбээр жилийн өмнө уг албан тушаалд томилогдохдоо "Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. "Рио Тинто" нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна.

Цаашид "Рио Тинто"-гийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” гэж байсан юм.

Түүний албан тушаалд дэд захирлаар нь ажиллаж байгаа Х.Амаржаргал очиж магадгүй гэсэн мэдээлэл байна. Х.Амаржаргал нь  Их Британийн Дандигийн их сургуульд хуульчаар суралцсан бөгөөд "Рио Тинто"-ийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад "Оюутолгой" компанид оржээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж